Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Амарсанаа: Дарханы спортын шинэ ордонд Дээд лигийн тоглолт хийх талаар судалж байгаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Azjargal Boldbaatar хаягнаас авав

Дарханы хотын спорт ордон нээгдэхэд бэлэн боллоо. Нийт 2,200 хүний суудалтай, хоёр заал, усан бассейн бүхий тус цогцолборыг Дархан хотын Дээд лигийн сагсны баг болох "Дархан Юнайтед" багийн нэрээр нэрлэх аж. 

"Darkhan United Arena"-гийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 21-ний Баасан гарагт болох юм. Энэ үеэр өсвөрийн шигшээ багийн үзүүлэх тоглолт болон u17 хүртэлх өсвөрийн тамирчдын нээлттэй тэмцээн, Дээд лигийн "Дархан Юнайтед", "Танан Гарди" багийн халз тоглолт болно. Мөн хоёр багийн тоглогчид үзүүлэх тоглолт хийхээр төлөвлөжээ.

зураг
 
Azjargal Boldbaatar хаягнаас авав

Шинэ ордны талаар "Дархан Юнайтед" багийн менежер Н.Амарсанаагаас тодруулахад "Дархан хотоор нэрлэгдсэн Дээд лигийн баг учраас шинэ ордноо манай багийн нэрээр нэрлэх саналыг хотын удирдлагууд гаргасан. Цаашид уг ордонд Дээд лигийн тоглолт хийх талаар судалж байна. Одоогоор Монголын Дээд лигийн түүхэнд нийслэлээс өөр хотод тоглолт хийсэн тохиолдол байхгүй. Дээд лигийн улирлын өмнөх тоглолтууд аравдугаар сард эхэлнэ. Энэ үеэр өөр орон нутгийн нэрээр нэрлэгдсэн багуудтай шинэ ордонд тоглох талаар ярилцаж байна. Гэхдээ одоогоор албан ёсоор хэлэлцээр хийгээгүй" гэж ярилаа. 

зураг
 
Azjargal Boldbaatar хаягнаас авав
зураг
 
Azjargal Boldbaatar хаягнаас авав
зураг
 
Azjargal Boldbaatar хаягнаас авав