Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-д суудалтай гурван намын жагсаалтаар нэр дэвшигчдээс Д.Энхтүвшин, Г.Очирбат, Б.Мөнхсоёл нар хөрөнгөөрөө тэргүүлж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 18
IKON.MN

Сонгуулийн тухай хуулийн дагуу Авлигатай Тэмцэх Газарт/АТГ/-аас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигч 1,336 хүний хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг нийтэд ил болгосон. Нэр дэвшигч бүрийн ХОМ-ийг та "Сонгууль 2024" хуудаснаас харж болно. 

Энэ удаа УИХ-д суудалтай нам тус бүрийн жагсаалтаар нэр дэвшигчдийн ХОМ-ийг танилцуулж байна. 

Сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдээс Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй Д.Энхтүвшин хамгийн их буюу ₮33 тэрбумын хөрөнгөтэй бол Ардчилсан Намын нэр дэвшигч Г.Очирбат ₮28 тэрбумын хөрөнгөтэй, ХҮН намын нэр дэвшигч Б.Мөнхсоёл ₮10 тэрбумын хөрөнгөтэйгөөрөө тус тус тэргүүлж байна.

Ардчилсан Нам:

Тус намаас жагсаалтаар нэр дэвшиж буй 48 хүнээс Г.Очирбат хамгийн их буюу нийт ₮28 тэрбумын хөрөнгөтэйгөөрөө тэргүүлж байгаа бол ₮1-11 тэрбумын хөрөнгөтэй 31 нэр дэвшигч байна. Нэр дэвшигч Г.Очирбат нь зургаан компанид 10-аас дээш хувийг эзэмшдэг аж. 

Ардчилсан Намын нэр дэвшигчдийн нийт хөрөнгө орлого 411,339,499,000 төгрөг байгаа юм. Үүнээс жагсаалтаар дэвшигчдийн нийт хөрөнгө орлого 136,841,117,000 төгрөг байгаа нь намынхаа нийт хөрөнгө орлогын 25 хувийг бүрдүүлж байна. 

ЗААВАР: Зураг дээр дараад хөрөнгийн задаргааг дэлгэрэнгүй харах боломжтой.

 

ХҮН НАМ:

Тус намаас жагсаалтаар нэр дэвшиж буй 47 хүнээс Б.Мөнхсоёл хамгийн их буюу нийт ₮10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөрөө тэргүүлж байгаа бол ₮1-4 тэрбумын хөрөнгөтэй 17 нэр дэвшигч байна. Нэр дэвшигч Б.Мөнхсоёл нь хоёр компанид 10-аас дээш хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

ХҮН Намын нэр дэвшигчдийн нийт хөрөнгө орлого 164,949,896,000 төгрөг байгаа юм. Үүнээс жагсаалтаар нэр дэвшигчдийн нийт хөрөнгө орлого 65,229,642,000 байгаа нь намынхаа нийт хөрөнгө орлогын 28 хувийг бүрдүүлж байна. 

ЗААВАР: Зураг дээр дараад хөрөнгийн задаргааг дэлгэрэнгүй харах боломжтой.

Монгол Ардын Нам:

Тус намаас жагсаалтаар нэр дэвшиж буй 48 хүнээс Д.Энхтүвшин хамгийн их буюу ₮33 тэрбумын хөрөнгөтэй байгаа бол ₮1-8 тэрбумын хөрөнгөтэй 29 нэр дэвшигч байна. Нэр дэвшигч Д.Энхтүвшин нь гурван компанид 10-аас дээш хувь эзэмшдэг гэжээ. 

Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн нийт хөрөнгө орлого 510,585,797,000 төгрөг байгаа юм. Үүнээс жагсаалтаар нэр дэвшигчдийн нийт хөрөнгө орлого 131,132,926,000 төгрөг байгаа нь намынхаа нийт хөрөнгө орлогын 20 хувийг бүрдүүлж байна. 

ЗААВАР: Зураг дээр дараад хөрөнгийн задаргааг дэлгэрэнгүй харах боломжтой.