Уншиж байна ...
Зураг
Зураг

ХОМ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгийн нийлбэр хэмжээ намын харьяаллаар

A.Жаргал
2024 оны 6 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн мэдүүлсэн хөрөнгө орлогыг улс төрийн намаар нь нэгтгэж үзлээ.

Ингэхэд нэр дэвшигчдийнхээ нийт хөрөнгө болон нэг хүнд ногдох дүнгээр Монгол Ардын Нам(МАН) цойлов. Тус намын нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийлүүлбэл 510,585,797,000 төгрөг байна. Үүнийг 126 нэр дэвшигчид нь хуваарилбал нэг хүнд 4,052,268,000 төгрөг ногдож байна. 

Харин Ардчилсан Нам(АН)-аас нэр дэвшигчдийн нийт хөрөнгө орлого нь 411,339,499,000 төгрөг. Энэ дүнг 126 нэр дэвшигчид нь хуваарилахад нэг хүнд дунджаар 3,264,599,000 төгрөг оноогдох нь.

Түүнчлэн Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, ХҮН нам, Үндэсний Эвсэл, Шинэ Нэгдсэн эвсэл, Бүгд Найрамдах Намын болон бие даан нэр дэвшигчдийн нийт хөрөнгийг дундажлавал нэг хүнд тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө оноогдоно. 

Товчхондоо ард түмний төлөөлөл болж, УИХ-ын гишүүний суудалд суухын төлөө өрсөлдөж буй 1,336 нэр дэвшигчийн 804 нь "Тэрбумтан" болж таарахаар байна. Өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгууль "Тэрбумтан"-уудын өрсөлдөөн болох нь.

Тэгвэл нэг нэр дэвшигчид хамгийн бага хөрөнгө оногдож байгаа нь Ард Түмний Олонхын Засаглал Нам, Эрх Чөлөөний Эвсэл Нам, Монгол Консерватив Нам юм. Эдгээр намын нэр дэвшигчдийн дундаж хөрөнгө нь 205-234 сая төгрөг байна.

Нэр дэвшигчдийн танилцуулга, хөрөнгө, орлого, нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.