Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны зээлийн асуудлаарх маргаашийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дууджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд маргааш ч мөн үргэлжилнэ. 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаар маргаашийн сонсголд гэрчээр дуудагдсаныг Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэллээ.

Нотлох баримтыг шинжлэх сонсгол өнөөдрийн байдлаар 30 гаруй зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцээд байна.

https://fb.watch/i8nyuoV5nv/