Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-аас нүүрстэй холбоотой монгол хүмүүсийн нэрийг ирүүлээгүй. Монголын талаас мэдээлэл авах хүсэлт гаргасан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтийн сүлжээнд нүүрсний хэрэгт холбогдсон монгол иргэдийн нэрийг БНХАУ-аас ирүүлсэн гэх мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар няцаав.

Тэрбээр "БНХАУ-аас нүүрстэй холбоотой Монголын талаас оролцсон хүмүүсийн нэрийг ирүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Ямар зорилгоор энэ мэдээллийг гаргаад байгааг ойлгохгүй байна.

Ерөнхий прокурорын газар болон Засгийн газарт хандаж БНХАУ-аас энэ асуудалтай холбоотой мэдээллийг авах хүсэлт тавьсан. Хоёр улсын хооронд харилцах харилцаа нь тодорхой процедураар явагддаг. Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ерөнхий прокуророос ирсэн хүсэлтийг ГХЯ-аар дамжуулан БНХАУ-ын талд тавьж байгаа.

Олон нийтийн цуглааныг ашиглаад жижиг группүүд өөр, өөрсдийн зорилгыг биелүүлэх гээд тал тал тийш нь зулгаагаад байна. Үүнд Монголын нийгэм хөтлөгдөхгүй болов уу. Ард иргэд маань ухаантай. Хэн нь юу хийж байгааг харж байгаа болов уу.

Бидэнд үр дүн чухал. Нүүрсний асуудлаар Засгийн газарт Д.Амарбаясгалан даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. УИХ дээр ч ажлын хэсэг байгуулах санал гаргасан" хэмээн тайлбарлав.

зураг