Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Артист Morningstar-г мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр цагдан хорьж, Davaidasha-г гадуур шалгаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ үеийн уран бүтээлчид болох Davaidasha, Morningstar нарыг мансууруулах бодистой холбоотой хэргээр цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А буюу артист Morningstar нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьдчилсан байдлаар илэрсэн байна.

Шалгалтын хүрээнд иргэн А-аас каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан, артист Davaidasha-г гадуур шалгаж байгаа аж.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/

1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”