Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Маргаашаас эхлэн цэцэрлэгт элсэх хүсэлтийг авна. Энэ бол бүртгэл биш бөгөөд хүсэлт юм. Ингэхдээ хамран сургах тойргийг гурван үе шаттай зарлах гэж байгаа. Хамран сургах тойргийг удахгүй зарлах бөгөөд хамран сургах тойргоороо таны хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах вэ гэдгийг бид эргэж мэдэгдэнэ. Энэ бол сугалаа биш. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг олгоно.
Түүнчлэн өмнө нь бид хамран сургах тойргийг зөвхөн төрийн цэцэрлэгийн ачааллаар нь тооцоолж буруу төлөвлөж ирсэн байна. Үүнийг энэ жилээс халж байгаа быөгөөд тухайн хамрах сургах тойргийг шинэчилнэ.
Нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хорооны төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилсан төлөвлөлтийг хийнэ" хэмээн хэллээ.
Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн цахим бүртгэл нь наймдугаар сарын 10-наас хүсэлт хүлээн авах, цэцэрлэгт хуваарилах, бүртгэлийг баталгаажуулах гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдах юм байна.
Нэгдүгээр үе шат:
Хоёрдугаар үе шат:
Гуравдугаар үе шат:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!