Хүмүүс өлөн элгээ өглөөгүүр заавал тайлах ёстойг НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Б.Лхагважав зөвлөлөө.
Тэрбээр "Хүний хоол боловсруулах систем нь ходоод, нойр булчирхай, цөс зэргийн шүүрлүүд ялгарч хоолыг ходоодонд дулааны аргаар боловсруулдаг.
Иймд өглөө заавал өлөн элгээ тайлахыг зөвлөж байна. Учир нь 07:40-09:40 цагийн хооронд цөсний шүүрэл, нойр булчирхайн хоол боловсруулах шүүрлүүд нь идэвхтэйгээр ялгарч, ходоод руу орж байдаг.
Өөрөөр хэлбэл, ходоод хүчиллэг болоод хоол хүнсийг хүлээж авахад бэлдээд болдог гэсэн үг. Тийм үед нь заавал хүнд хоол хүнс хэрэглэх шаардлагагүй бөгөөд аяга цай, талх эсвэл өндөг зэрэг хөнгөхөн зүйл идэхэд хангалттай. Ингэхээр хоол боловсруулалтдаа бэлэн болсон ходоод хэвийн ажиллаад эхэлнэ.
Гэтэл бид тэр их хүчил ялгарсан ходоодонд ямар нэг байдлаар ус ч уухгүй, цай ч уухгүй явахаар сүүлдээ бүр огиулах зэрэг мэдрэмж төрдөг. Энэ нь өөрөө ходоодны шарх зэрэг бусад өвчлөлүүд үүсдэг гэсэн үг. Тиймээс өлөн элгээ заавал тайлах нь зүйтэй" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!