Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ноос хамгийн өндөр шагналын сан бүхий Үндэсний цомын төлөөх барилдааныг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮБХ-ны менежер С.Гантөр “SPS телевиз болон Монгол Үндэсний бөхийн холбоо хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хоёр байгууллага "Үндэсний алтан цомын төлөөх барилдаан" төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Бид энэ цаг үед ид барилдаж байгаа бүх бөхийг хамруулсан алтан цомын төлөөх багийн барилдааныг улсын хэмжээнд зохион байгуулж, Үндэсний бөхийг дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэж, үндэсний спортын топ контентыг бэлдэхээр ажиллаж буй.
Бөхийн ёс зүй, үүрэг хариуцлагыг шинэ шатанд гаргаж, амжилтыг бодитоор үнэлж, тогтмол өндөр орлоготой болгож энэхүү спортыг цэвэр, шударга өрсөлдөөнтэй сонирхолтой байдлаар хүргэх зорилготой тус төсөл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжилнэ.
Энэ хугацаанд тэгш тоот сар буюу 10, 12, 2, 4 ,6 сард багийн 52 барилдааны зохион байгуулж, Үндэсний цомын аварга багийг тодруулна. Нийт шагналын сан 650 сая төгрөг. Энэ нь Монгол бөхийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр шагналын сан юм.
Мөн SPS телевиз нь сүүлийн таван жил үзэгч олонд Үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулж, бөхийн өв соёлыг түгээх, бөхийн спортыг нийтэд сурталчлахад чиглэсэн олон контентуудыг бэлтгэн үзүүлж буй. Энэ хугацаанд бөхийн барилдааны шүүлтэд удаашруулах төхөөрөмжийг туршин нэвтрүүлж, үндэсний бөхийн шууд дамжуулалт, тайлбар, статистик бүртгэлийг шинэ түвшинд гаргахаар ажиллаж буйг энэ ташрамд хэлье" гэв.
SPS телевизийн контент хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Б.Ялалт “Бид наадмаар үндэсний хэмжээний аварга бөхийг тодруулдаг бол энэ төслийн хүрээнд аварга багийн буюу аварга аймаг, дүүрэг, хотыг тодруулах юм.
Энэ төсөл нь эргээд наадамтай дүйцэхүйц өндөр нэр хүндтэй болно гэж тооцоолж байгаа тул шагналын сан нь ч өндөр байх ёстой гэж үзсэн.
Телевизийн зүгээс шууд дамжуулалтыг өмнө нь байгаагүй хэлбэрээр дамжуулахад зориулж хөрөнгө оруулалтыг шинээр хийж байгаа. Тухайлбал, барилдааныг удаашруулж дөрвөн өнцгөөс харуулах зорилгоор маш олон техникийн шинэчлэлтийг хийж байна.
Мөн талбай дээр болж буй бөхчүүдийн зэрэг барилдаанаас үзэгчид өөрөө сонгож үзэх боломжоор хангахыг зорьж байна.
Өөрөөр хэлбэл, шууд дамжуулалт, техник технологи, үндэсний бөхийн хувьд гээд бүгдийг нь цоо шинэ түвшинд гаргасан барилдааныг зохион байгуулна” гэлээ.
Цомын төлөөх барилдааны дүрэм:
Урьдчилсан шат:
Тойргийн барилдаан:
Барилдаан болох хугацаа:
Барилдааны тусгай дүрэм:
Харин допингийн асуудалд “МҮБХ нь допингтой холбоотой асуудалд үндэсний журмыг хүлээж байгаа. Энэ журам батлагдвал зөвхөн энэ барилдаан ч биш Монгол бөхийн өргөөнд болж байгаа бусад хэлбэрийн барилдаануудаас явцын дунд сорьц авах буюу дүрэм журам нь тодорхой болчихвол допингийн асуудалд МҮБХ хатуу байр суурьтайгаар Монгол бөхөө аварна” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|