Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан-Үдэд болсон Ялалтын баярын жагсаалд Монголын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн оролцжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: baikal-daily

Тавдугаар сарын 9-ний өдөр Ялалтын баярын хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод болсон жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцсон талаар baikal-daily.ru сайт мэдээлсэн байна. Өмнө нь энэ талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад сайдын тушаал гараагүй, тэр талаар мэдээлэл байхгүй гэж байсан ч ийнхүү ОХУ-д болсон баярын жагсаалд бие бүрэлдэхүүнээрээ оролцжээ.  

Улаан-Үд хотод болсон уг жагсаалд зэвсэгт хүчний штаб, команд, удирдлагын анги, агаарын довтолгооноос хамгаалах болон цэргийн ангиудын жагсаалын багийнхан, дайнд оролцсон ахмад дайчид, хотын иргэд, зочид төлөөлөгчид гээд нийт 1,500 орчим хүн оролцсон байна.

Ялалтын баярын гэрэл зургуудаас:

Ялалтын баярын жагсаал Москва хотоос гадна 20 гаруй хотод болж нийт 65,000 хүн, 2,400 төрлийн зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 460 онгоц зэргийг жагсаалд оролцуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлээд буй. 

ОХУ-ын Украинд хийж буй дайнтай холбоотойгоор Ялалтын баярын 77 жилийн ойн баярт дэлхийн улс гүрнүүд оролцоогүй бөгөөд хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнууд тэмдэглэхгүй болохоо мэдэгдсэн билээ.

Харин Монгол Улсад ялалтын баярыг угтсан жагсаал болж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.