• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгох шийдвэр гарлаа

А.Намуун, iKon.mn
2022 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр болсон байна.

Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоолоо.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн буюу өнөөдрийн хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов.

Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31% буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.

Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо" хэмээн мэдээллээ.

зураг
 
Эх сурвалж: ХНХЯ
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.58] 2022/5/6
Түлээ мөнгө 140.000 төг өнгөрсөн яагаад хүрэхгүй юм.бэх заавал ёстой нэмнэ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.58] 2022/5/6
550..000 хүрэхгүй 650.000 амьдрал билээ
0 | 0 Хариулах
Галбадрах [66.181.161.14] 2022/5/6
Арай баг юм биш үү
0 | 0 Хариулах
Зочин [45.153.160.130] 2022/5/6
Компаниудын чинь чадал энэ
0 | 0 Хариулах
Mgl [103.57.95.216] 2022/5/5
Hofolmoriin dood hemjeeg bish niigmiin daatgaliin hvvgee buulga
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.3] 2022/5/5
Нийгмийн даатгалаа төлдөг хэсэгт ачааллаа үүрүүлэхнээ. Залуучууд НД төлөхөөс улам их зайлсхийж эхэлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.156.20] 2022/5/5
550 төгрөний цалингаас элдэв татвараа төлөөд яг хэд нь ажилчины гар дээр очих бол Хүнийг хөдөлмөрийг ингэж мөлжичхөөд ажил хийхгүй бна гэж яаж хэлж чадаж бна аа Хэнч хийхгүйн ойлгомжтой ийм цалин авч байгаа хүнээс чанар болон хариуцлага шаардах эрх ажил олгогчид байхгүй Нэг ёсондоо энэ бол ард түмнийг ажил олгогчид доромжилж бна Үндэсэний хорооныхон өөрсдөө наад цалингаа аваад худал ярьж хулгай хийхгүй ажилаад үз дээ
2 | 0 Хариулах
Зочин [103.10.23.219] 2022/5/5
тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрээ шинэчилмээр байна
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.104] 2022/5/5
зайл
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.16] 2022/5/5
ene chin nuguu dundaj davhragaa muljih l neg helber, odoo bid nii tuldog niigmiin daatgaliin shimtgel mun ene dungeer usnuu l gesen ug. Daramttai bna
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.220] 2022/5/5
Монголд туслах ажилчин олдохгүй байна гэдэг нь аргагүй л юм байна. 100 доллар авах гэж бүтэн са хүнд ажилд зүтгэснээс приус машинаараа халтуур хийж, хотын түгжрэлд нэмэр болох нь дээр гэсэн хүмүүс улам бүр олширч байна.
0 | 2 Хариулах
Зочин [202.21.122.166] 2022/5/5
Одоогийн ханшаар доллар луу шилжүүлбэл 135$ болж байна. Доллар 3900 хүрэх бүрэн боломж байгаа гэж шинжээчид үзэж байгаа. Тэр ханшаар бодвол 141$ л болж байна. Яг үнэндээ 6$-оор л нэмэгдэх юм байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.244.122] 2022/5/5
gadniihnii 1 udriin tsalin bh shiv
1 | 0 Хариулах
Эрдэнэжаргал [66.181.161.35] 2022/5/5
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүүхдийхээ сарын хэрэглэний мөнгөнөөс доогуур тогтоочоод өөрөө яг юу бодож наанаа сууж байна вэ? Ингэж байхаар огцор2!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.19] 2022/5/5
Татвар шимтгэл л нэмэгдэнэ биз цалин тэтгэвэр нь ямар нэмэгдэх биш маний амьдралд гай л болох ажил хийх юмдаа төр гэж бна уу
3 | 0 Хариулах
үнэн [202.9.46.183] 2022/5/5
100 доллор л болох юмдааа нам дагасан өлөнгүүд монголыг хоосолж дууслааа
0 | 0 Хариулах
Зочиг [103.229.122.107] 2022/5/4
Тэгээд тэтгэвэрт гарсныг нь хаях юм уу тэтгэврээ нэмье ээ
0 | 0 Хариулах
buhiin tamirchin [66.181.185.24] 2022/5/4
niigmiin daatgaliin shimtgel nemegdej huviaraa tulugchid biznes erhlegchid mash hund baidald orno gesen ug barag iluu ih hohiroltoi
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.52] 2022/5/4
Англид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30к солонгосд 18к байхад ишшш чаваас даа 3к ккк, тэгчихээд талх бензений үнэ дэлхийн жишигтэй адилхан. Том болмооргүй байна. Багадаа иймэрхүү асуудал мэддэггүй байж ээ 😪🤧
0 | 0 Хариулах
Данко [76.123.139.230] 2022/5/5
Юу ч хийж бүтээдэггүй, залхуу, тархины тураалтай үндэстэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийм байдаг юм. Төгрөг эмиссээр гарган УХНА хүчээр нэмж байна. Гэхдээ зах зээлийн үл үзэгдэгч гар төгрөгийн ханшийг нь унагаан зохицуулдаг юм.
5 | 0 Хариулах
Зочин [64.119.25.172] 2022/5/4
Тэгвэл компани талаас төлдөг НДШ-ийг бууруул. Компаниуд чинь туйлдаж байгаа дээр бүр л хэцүүднэ. Өндөр цалин, өндөр шимтгэлээс болоод ажилтан авах сонирхолгүй болно шүү.
6 | 0 Хариулах
Зочин [185.36.81.95] 2022/5/5
тэгээч компаниа хаа тэгвэл
0 | 4 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2022/5/4
сайн байцгаана уу? Төр бий буй байж байж Улс бий буй байж байдаг. Улбаалаад Төрт Улс өндийдөг цэцэглэдэг дэгждэг дэвждэг дэвшдэг. Түүнээс биш ХЭН НЬ Ч ЮМБЭ БҮҮ МЭД, МОНГОЛЫН ДИЙЛЭНХ ОЛОНХ ХҮМҮҮСТ ИЛТ ДАВАМГАЙЛДАГ ДАВАМГАЙЛСАН ИЙМ НЭГ МУЛГУУ МУЙХАР МУНХАГ ТЭНЭГ ҮГИЙГ ХЭЛЛЭГИЙГ ТОЛГОЙД НЬ ТАРХИНД НЬ УХААНД НЬ ЦУТГААД СУУЛГААД ЦЕМЕНТЛЭЭД ТАВЬЧИХСАН. ЮУ ВЭ ГЭХЭЭР ---төр бүх юманд оролцож байна---, ---төр бүхнийг мэдэлдээ эрхэндээ авч байна--- гэсэн ХОРТ МОГОЙН ЯВУУЛГА, ХАТГААС, СҮЙРҮҮЛГЭ, МӨХЛӨГ. Үүнийг нь Монгол хүмүүсээс хамгийн хөгийнүүд нь, новшнууд нь, адагууд нь, шаарууд нь Төрд Төрийн нэрээр шургалаад Төрийг Төргүйжүүлсэн Төрт Биш Монгол Улсыг үүсгэн байгуулж бий болгоод дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээдэг Ийм л Улсыг, Ийм л Монголыг Монголуудад, Монголд бий болгосондоо. Монголын Цааз нь, Хууль нь, Дэг нь, Журам нь 3 хоногт түгэн тунхаглан зарлагдаж мөрдөгддөг, сахигддаг байсан Төрт Монгол Улс, Монголууд хаа байна, хаачсан, хаашаа одов!!!!!!!!!!!!!
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2022/5/4
Дурын этгээдүүд Монголын Төрийг ёстой үл эс тоож, тоомсорлож, "гөлөөг ч гэж тоолхгүйгээр" хөсөр хаяад Монгол Улсын яахыг, хэрхэхийг заадаг зааварладаг сургадаг хөтөлдөг зүглүүлдэг чиглүүлдэг Дөрлөгдсөн Монгол, Дөрлөгдсөн Төр, Дөрлөгдсөн Улс,Энэ Бүхний, Энэ Бүгдийн Эхийг тавигч суурилуулагч ТӨРГҮЙ + УЛСГҮЙ+ХҮН АРДГҮЙ+ МОНГОЛ ГЭЭЧ ХҮМҮҮСЭЭР МОНГОЛ ТӨРИЙГ, МОНГОЛ УЛСЫГ, МОНГОЛ ХҮН АРДАА ХЭДИЙ БОЛТОЛ ИНГЭЖ БАЙЛГАХЫГ МОНГОЛУУД ХИР УРТ УДААН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЮМ БОЛДОО. Монгол Тулгар Төрийг Тэнгэр Өршөө
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.71.227] 2022/5/4
"гөлөөг ч гэж тоолгүйгээр"
0 | 0 Хариулах
Данко [76.123.139.230] 2022/5/4
Ихэнхи хураамж, торгууль, төлбөр дагаад нэмэгдэнэ. УХНА тэргүүтэй авилгачид нэг гараараа төгрөг эмиссээр гарган нөгөө гараараа цалин, тэтгэвэр нэмэн тархины тураалт монголчуудыг мөхлийх нь зам руу чирч явна даа.
4 | 1 Хариулах
Novsh [43.242.243.37] 2022/5/5
Nem gene nemeheer uurlana uneheer tarhinii turaaltai avahaas uur yu ch medehgui humuus uruvdmuur…
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.246] 2022/5/4
Дагаад зарим юм өсөх нь ! Дагаж өсдөггүй бол хамаа алга.
3 | 0 Хариулах
zochin [66.181.161.117] 2022/5/4
ter ved dollar 5000 hvrsen bh bolno bid onoodoriin orlogtoi dvitsehvits l orlogo oldog bolno
1 | 0 Хариулах
Баяраа [66.181.161.2] 2022/5/4
Хэт хожуу ухаарч ээ юмны үнэ аль хэдийн 2 аас 3 дахин өссөн өсөх болгонд уяалдуулан нмэх ёстой байсан юм биш үү одоо 7 сарын хугацаанд дахин хэдөсхийг тооцоолсон юм байна уу энэ 550000 төгрөгд чинь шимтгэл татвар ороод ирлээр 420000 төгрөгтөй ялгаа юу байна та минь
4 | 1 Хариулах
Зочин [202.179.21.246] 2022/5/4
Татвар авахгүй байх. Авсан ч орлого бага гэж оны эцэст буцааж авч болох байх.
0 | 1 Хариулах
9999 [66.181.161.62] 2022/5/4
Сонгуулийн бэлтгэл гэж харагдаж байна. Нэмээд нэмэр алга өөрсдөө долларын хадгаламжтай, мөнгө угаалт...
5 | 0 Хариулах
Batsaikhan [112.72.2.234] 2022/5/4
odoo ued 550k giiin tsalintai hvn gej barag baihgvi dagaaad auto mashinii tatwar torguuli huwiaraa hiigmiiin daatgal tulugchiiin doood deeed tuwshin ene ter geed zunduuu yum nemegdhene dee. ene tur tus boldgvi maa gehed gai bolmoorgvi bn .
5 | 0 Хариулах
Hha [202.179.24.38] 2022/5/4
23 on gnu benzin barag 3000 hurchn bz tgd yumi une osood dunde dun tgsn gadgshaa garsn deer
2 | 0 Хариулах
Галбадрах [66.181.161.14] 2022/5/6
Наад мөнгөөр өрөө амьдраад үз
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.123] 2023/1/6
Цалингийн доод хэмжээг нэмсэн нэр зүүжээ энэ хүмүүс. Авах татварын хэмжээг бууруулахгүй бол нэмэх хэрэг байхгүй. Яг л адилхан. Мөнгийг цаас болгох нэг арга шүү дээ. Авах татвараа өндөр хөгжилтэй орнуудтай зүйрлээд тэнэгтээд байх юм. Авч байгаа цалингийн хэмжээ нь өндөр хөгжилтэй орнуудын 3 өдрийн цалинтай тэнцэж байна шүү дээ. Төр рүү шургалж орсон хулгайчуудыг тансаглуулж, идэж ууж наргих мөнгө, авгай хүүхдүүдийг нь өвлийн утаанаас хол гадаадад амраах мөнгийг нь ард түмэн бид нар талхныхаа мөнгөнөөс илүүчилж байна. Арай л хэтэрч байнаа.
0 | 0 Хариулах