ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд зарлагдсан тендерүүдийн 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүй байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг Даргын Шуурхай зөвлөгөөн Даваа гараг бүр болдог билээ.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж буй асуудлын нэг нь тендер юм. Бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх зорилгоор тендерийг оны эхнээс зарласан. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зарлагдсан тендерүүдээс 193-т нь ямар нэг аж ахуйн нэгж оролцоогүйг нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.

Түүнчлэн тэрбээр "82 тендерт шаардлага хангасан компани оролцоогүйн улмаас тендерийн ажлууд гацжээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж тендер бүтэлгүйдэх тохиолдол их байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.73.195] 2022/5/2
Улсын тендер яахавдээ мөнгөө өгөхгүй унжаад байдаг байлгүйдээ. Төсвийн талыг нь цавччихдаг байхдаа
0 | 0 Хариулах
Зочин [103.80.210.183] 2022/5/2
эзэн нь тодорчихоод л зарладагийг бүгд мэддэг болсон. ыөөн цаас зардал барьцаа, өргүй гэсэн бичиг гээд хэрэггүй юмыг бүрдүүлэх гэж цагаа барна. хар жагсаалтанд орсон ААН-үүд тэндэрээ авсаар л байгааг сана.
0 | 0 Хариулах
zochin [66.181.166.134] 2022/5/2
Улаанбаатар хотын хувьд яагаад гаргасан шийдвэр болгон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа вэ гэхээр хөгжлийн бодлогоо олон нийтийн бодит оролцоотойгоор төлөвлөж чадахгүй, хот хөгжлийн олон улсын тренд онолыг судалж, цаг гаргадаггүйтэй холбоотой. Инновацлаг шийдэл ерөөсөө гаргаж чадахгүй, хэн нэгний сургаар олж сонссон асуудлыг шууд олон нийтэд ярьдаг. Энэ байдал сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.163] 2022/5/2
МАН-ын Амарбаясгалан, Тогтохсүрэн нарын далд компаниуд л бүх тeндeрийг хамж байгаа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.163] 2022/5/2
Төрийн тeндeрт бөөн цаасны ажил болж болж оролцоод нэмэр байдаг биш, цаанаасаа тохирчихсондоо л өгдөг
0 | 0 Хариулах
Хэцүү [202.70.34.98] 2022/5/2
10 хувь нэхэхээр хэн ордогийн
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.54] 2022/5/2
Дэмий юманд орж цаг, мөнгөө үрэх хэн байх вэ дээ, тэгээд угаасаа хэн авах нь ойлгомжтой тендерүүд ш дээ
4 | 0 Хариулах
dash [64.119.23.252] 2022/5/2
олон жилийн өмнөх зураг төсөвтэй ажилд орж тамаа цайх хүн одоо байхгүй болсныг харуулж бн даа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2022/5/2
Хэн наад луварт чинь орж, өрөнд орж арьсаа хуулуулахыг бодохов дээ
1 | 0 Хариулах
Зараа [124.158.64.107] 2022/5/2
аль 5 жилийн өмнөх үеийн ханшаар ажлаа гүйцэтгүүлэхээр тулгахад хэн оролцох вэ дээ, үнийн судалгаагаа эрт дээр цаг үедээ гацсан нэг тэнэг нь хийдэг байхдаа
2 | 0 Хариулах
Зочин [202.131.230.182] 2022/5/2
Эхний тендер нь санаа хулгайлж, үнийн мэдээ авна. 2 дахь тендерийг өөрийн компанидаа үнийг 2 нугалж шахна. Бараа, үйлчилгээгээ эхний үнэ өгсөн компаниас авч, ашиг унагана.
4 | 0 Хариулах
зочин [202.126.89.64] 2022/5/2
Өсөж өндийх гэж зүтгэж яваа аж ахуйн нэгжүүдээ баахан татвараар дарамталчихна. Тэгээд тендер зарлахдаа татварын өрөө төлсөн бай гэнэ. өрөө төлсөнч байсан төлөөгүй байсанч ялгаагүй ар өврийн хаалгаар танил талаа ашиглаад тендерээ арай мөнгөтэй том гэсэн компаниуд нь авчихна. Ийм байхад яаж үйлдвэрлэгч нар хөшжиж үнийн өрсөлдөөн үүсэж үнэ буухав дээ. Ар өврөөр яриад авах юм бол тендер зарлах хэрэгтэй юм бэ.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.165] 2022/5/2
Төрийн тэндэрийг халаасны компаниуд л авбал авна, үнийн судалгаагүй эргээд маш их тайлан тооцоо шаардана, санхүүжилт нь мөд орж ирдэггүй учир
3 | 0 Хариулах
Зочин [202.21.101.246] 2022/5/2
Тэгнэ шдээ. Төсөвөө батлахдаа үнийн судалгаагаа чанартай хийх хэрэгтэй. Ямар ч үнийн судалгаагүй тендерүүд зарласан байдаг.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.23.75] 2022/5/2
2,3 жилийн өмнө үнэ асуугаад тэр үнээрээ зарладаг юм шиг санагдсан. Өнөө төсвөөр нь үйлдвэрээс аваад шууд нийлүүлэхэд хүртэл ашиггүй тусахаар болчихсон байдаг.
1 | 0 Хариулах