NFT гэх цоо шинэ тодотгол технологийн хөгжлийн эгэл болж, асар богино хугацаанд зах зээлийг эзэлж байна. Жилийн өмнөхөн NFT зах зээл $17 тэрбум ам.долларт хүрч байсан бол уг тоо 2022 он гэхэд 21,000% өссөн гэх жишээтэй. Хэдэн зуун жилийн турш дэлхийн топ брэндүүдийн эгнээнд жагсаж буй McDonalds, Louis Vuitton, Nike, Coca-Cola, Lamborghini зэрэг компаниуд гэхэд л өдөр хоногтой уралдан өөрийн NFT-г цогцоор нь гаргаж, бидний мэдэх олон алдартай брэнд, компани NFT зах зээлд хүч түрэн орж байна.
Саяхан л NFT ертөнцөд нэрээ тунхаглаж эхэлсэн Bored Apes Yacht Club-ын нэг NFT бүтээл гэхэд $2.8 сая ам.доллароор зарагдаж, зах зээл дэх үнэлгээ нь $5 тэрбумд хүрснээр Wendy, Harley Davidson, Crocs, Mazda зэрэг хэдэн арав, зуун жилийн түүхтэй компаниудын үнэлгээтэй тэнцэж ирсэн бол NFT-н бүхий л борлуулалтыг хариуцдаг толгой компани болох Yuga Labs нь $10 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Зөвхөн брэнд гэлтгүй Shawn Mendes, Snoop Dogg, Eminem гээд алдартнууд, NBA, хөлбөмбөгийн тамирчид гээд бүхий л салбарын одод өөрийн онцгой хэв маяг, дүр төрхөө NFT дээр буулгаж, шүтэн бишрэгчдэдээ хүрч чадаж байгаа нь анхаарал татахуйц. Тэгвэл яагаад та ч бас өөрийн NFT-г гаргаж болохгүй гэж?
Зөвхөн NFT зарах, худалдан авахаас гадна хэн ч, хаанаас ч өөрийн NFT-г гаргаж, өөрийн уран сэтгэмжийг ашиглан дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэн алхах боломжийг Octagon NFT marketplace 2.0 олгож байгаа бөгөөд үүнээс гадна олон бэлгийг хэрэглэгчдэдээ бариад байна.
Octagon Marketplace бол дэлхийн NFT жишгийг Монголдоо нутагшуулж, уг технологийн бодит үнэ цэнийг залуучуудад хүргэж байгаа талбар. OpenSea, Binance зэрэг дэлхийн шилдэг NFT, крипто арилжааны платформуудад л байдаг технологийн шийдлийг дотоодын зах зээлд хэрэгжүүлж байгаа цор ганц Marketplace юм. Тийм ч утгаар шилдэг технологи, шинэ дүр төрхтэйгөөр хэрэглэгч танд хязгааргүй их боломжийг олгож байна.
Octagon 2.0 шинэ хувилбарын хүрээнд тун удахгүй таны гарт хүрэх олон бэлгүүдийн зах зуухаас хүргэвэл:
Facebook: https://www.facebook.com/nftoctagon
Instagram: https://www.instagram.com/nft.octagon/
Twitter: https://twitter.com/RedBuha
Discord: https://discord.com/channels