Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтийг бууруулах, төсвийг хэмнэх талаар авах арга хэмжээгээ олон нийтэд танилцуулсан.
"Өнөөдрийн хуралдаанаар "Хуримтлалтай хүүхэд" бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн/100,000/ олгох чиглэл гаргасан" хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.
Засгийн газраас хүүхдийн 100,000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!