ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Золбоо: Нийт дөрвөн үйлдвэр цементийн үнийг 16-28 хувиар өсгөсөн байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барилга хот байгуулалтын яамны /БХБЯ/ удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хүргэв. Тодруулбал, цементийн үйлдвэрүүд бараа материалын үнийг шалтгаангүй нэмсэн тухай Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэлэхдээ "Манай улс өнөөдрийн байдлаар цементийг зуун хувь дотоодоосоо ханган нийлүүлж байгаа. Энэ төрлийн бараа хомстолгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт цементийн үнийг дотоодын үйлдвэрүүд өсгөсөн. Тухайлбал, нийт дөрвөн үйлдвэр 16-28 хувиар үнийг өсгөсөн үзүүлэлттэй байна.

Энэ өсөлт бодит эсэхийг яаралтай шалгаж тогтоохоор ажлын хэсэг ШӨХТГ-т чиглэл өгсөн. 

Бид цементийн үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзахад тэдний зүгээс "Өнгөрсөн онд цементийн үнийг огт нэмээгүй, алдагдалтай ажилласан. Тиймээс 2022 оны бүтээн байгуулалтад оролцохын тулд заавал тодорхой хэмжээнд үнэ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн" хэмээх байр суурийг илэрхийлсэн.

 Үйлдвэрүүд тохиролцсон ёсоор энэ оны үнийн өсөлтийг холбогдох яамандаа мэдэгдэх ёстой. Гэвч өссөний дараа хойноос нь хөөцөлдөж байгаа нь үнэн Жишээлбэл,

  • Цементийг бүрдүүлдэг түлш 30 хувь
  • Үнс 14 хувь
  • Сэлбэг тээвэр 70 хувь
  • Нүүрс 20 хувь, төмрийн хүдрийн үнэ 25 хувь тус тус өссөн хэмээн үйлдвэрүүдийн зүгээс тайлбарласан. Энэ асуудлыг ШӨХТГ-аас чиг үүргийнхээ дагуу удахгүй шалгалтаа хийж бодит өсөлт мөн эсэхийг тодорхойлох байх" гэв.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ "2021 онд үнийн барилгын материалын үнэ тодорхой түвшинд өсөж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулсан нь үнэн. Улмаар төсөвт өртөг хүрэлцэхгүй болж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орох асуудлууд тулгамдсан. Тийм учраас БХБЯ санаачилж үнийн индекс боловсруулах, төсөвт өртөгт өөрчлөлт оруулах санаачилгыг Сангийн яамтай хамтарч ярилцсан. Улмаар 2022 оны улсын төсвийг батлан гаргахдаа дагалдаж 88 дугаар тогтоолыг батлуулсан. Үүнд:

  • Нэгдүгээрт, Барилгын материалын үнийн индексийг тооцож батлуулах,
  • Хоёрдугаарт, Төсөвт өртөгт нөлөөлөх хүчин зүйлийг судалж тодорхой өөрчлөлтийг УИХ-д танилцуулах үүргийг өгсөн" хэмээн хэллээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.98] 2022/3/16
Хөгжлийн банкны өрөө төл гэсэн чинь үнээ нэмж хариугаа аьч байна уу
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.114] 2022/3/16
ed nar butehgui eee. ali deer uyd yarij bsan yumaa odoo yarial suuj bn. bugdiig ni zailuul
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.169] 2022/3/16
ene medrel [хориотой үг] ooroo baishin bariad l baij bdag teed heew neg hewiin gejiideg [хориотой үг]
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.41] 2022/3/16
Барилгын яам ямар ч үүрэггүй яам даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2022/3/16
Барилгын яам гэж хамгийн утгагүй яам бна. Яг юу зохицуулж байна? Байрны үнэ жолоодлогогүй өслөө, гэр хороолол бахь байдгаараа, хот төлөвлөлт 0, барилгын материал гадаадаас хараат хэвээрээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2022/3/16
Чөлөөт зах зээлд үнэ бодитой эсэхийг төр тогтоох ыыы?. Ямар баасаа яриад байгаа юм бэ. Хэдээр зарах аа наад үйлдвэрүүд өөрсдөө шийднэ шдээ. Алдагдалтай байна уу, Ашигтай байна уу., Өөрсдийнх нь асуудал шдээ. Хоорондоо хуйвалдаад хөшигний арын яриа хийж өсгөөгүй бол төр оролцох ямар ч хэрэггүй. ШӨХТГ гэж энэ газар байх ч ёсгүй. Чөлөөт зах зээлд ийм газар хэрэггүй.
2 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2022/3/16
Одоо шинэ, хуучин бүх байрны үнэ өслөө дөө...
0 | 0 Хариулах
иргэн [66.181.167.202] 2022/3/16
юун түлш юун сэлбэг вэ жаахан багцаатай юм ярина уу энэ арай л
0 | 0 Хариулах
zochin [119.40.100.66] 2022/3/16
uzuulelt ch geh shig
2 | 0 Хариулах
Зочин [180.149.93.98] 2022/3/16
цементийн импортоо нээгээд татварыг нь тэглээд өгчих, өрсөлдөөн бий болговол наад муусайнууд чинь ингэж галзуурч чадахгүй
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.236] 2022/3/16
Хулгайчийн хүүхэд хулгайч
15 | 0 Хариулах
Зочин [202.9.46.236] 2022/3/16
Ө.Энхтүвшингийн Золбоо
7 | 0 Хариулах
Ы [66.181.161.60] 2022/3/16
Тийм шүү
2 | 0 Хариулах