Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын №1 түргэн хоолны сүлжээ ресторан YOSHINOYA Монголд нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

122 жилийн түүхтэй Япон улсын №1 түргэн хоолны сүлжээ ресторан ЁОШИНОЯА брэнд өчигдөр буюу 1-р сарын 13-нд Монгол улсад анхны салбараа амжилттай нээлээ.

Ёошинояа брэнд нь тэртээх 1899 онд Япон улс, Токио хотын Нихонбаши хэмээх хөл хөдөлгөөнтэй загасны зах дээр үүссэн бөгөөд “Энгийн, Амттай, Түргэн” гэсэн уриан доор 122 жилийн турш Япончуудын төдийгүй дэлхийн бусад орны хүмүүсийн хамгийн идэх дуртай түргэн хоолнуудын нэг болж чаджээ. Өдгөө Ёошинояа олон улсын франчайз түргэн хоолны сүлжээ ресторан нь Дэлхийн 12 оронд, 2100 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Ёошинояа брэндийн хамгийн алдартай хоол нь Gyudon буюу Үхрийн махтай боул юм. Энэ нь сайн чанарын цагаан будаа, том хэрчсэн сонгино, Австрали Ангус үйлдрийн үхрийн махыг 122 жилийн турш өнөөг хүртэл уламжлагдан ирж, таашаагдсан тусгай жорын шөлөнд чанаж бэлтгэсэн хоол юм.

Монгол улсaaс Ёошинояа брэндийн албан ёсны франчайз эрхийг “Улаанбаатар Групп” ХХК амжилттай авч чадсан бөгөөд 2 жилийн турш судалгаа, шинжилгээ хийсний эцэст анхны салбар ресторанаа амжилттай нээлээ.

 
`Улаанбаатар Групп` ХХК-ийн дэд захирал О.Гэрэл

Энэ тухай “Улаанбаатар Групп” ХХК-ийн дэд захирал О.Гэрэл:

“Юуны өмнө 122 жилийн турш дэлхийд таашаагдсан, Япон улсын №1 түргэн хоолны сүлжээ ресторан болох Ёошинояаг Монголчууддаа хүргэж байгаад маш их баяртай байна. Манай Ёошинояа брэнд Монголчуудад хамгийн тохиромжтой түргэн хоол гэж хэлмээр байна.

Өмнө нь Ёошинояа брэндийн франчайз эрхийг авахаар Монгол улсаас 50 гаруй албан байгууллага, 30 гаруй хувь хүмүүс холбогдож байсан ч манай “Улаанбаатар Групп” ХХК уг эрхийг амжилттай авч чадсандаа баяртай байна. Бид ирэх 5 жилд 15 салбар ресторан нээж, Ёошинояа брэндээр дамжуулж их хотын түргэн хоолны салбарт ЯПОН ЧАНАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ нэвтрүүлэх болно. Мөн бид Ёошинояа брэндийн 122 жилийн түүхэнд анх удаа Монгол хүнд зориулж Монгол хонины махтай хоолыг цэсдээ  оруулж өгч, Монгол махны амт чанар, стандартыг сайжруулж дэлхийд гаргах болно” гэж хэлсэн.

Нээлтийн арга хэмжээнд маш олон зочид үйлчлүүлэгчид ирснээс Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Мобиком Корпорацийн ерөнхий захирал Хамада Тацуяа, Шинэ нисэх онгоцны буудлын захирал Като Такэо, УИХ-ын гишүүн Н.Учрал, гэргий Ч. Сэлэнгэ зэрэг нэр хүндтэй хүмүүс болон Япон улсын бизнес эрхлэгчид оролцож Ёошинояа-н хоолыг амтархан иджээ.

 
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки
 
`Yoshinoya Holdings`-н Ази бүсийн хариуцсан, үйл ажиллагааны зөвлөх ЁошиАки Доте
 
УИХ-ын гишүүн Н.Учрал

Ташрамд дурдахад элчин сайд Кобаяши Хироюки болон Мобиком компанийн ерөнхий захирал Хамада Тацуяа нар арга хэмжээний үеэр хүүхэд байхаасаа хойш идэж өссөн Ёошинояа-н яг тэр амтыг Монгол улсад дахин мэдэрч чадсандаа маш их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Байршил: ХУД 15 хороо, Махатма Гандигийн гудамж, The One Center /Хуучнаар HomePlaza 2/

Цагийн хуваарь: 11:00 - 21:00

Утас: +(976) 7555-7775

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.