Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн улмаас угаартсан бага насны гурван хүүхдийг эмнэлэгт хүргэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн хоногт нийслэлд тав, орон нутагт дөрвөн гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид ажиллажээ.

Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны .. дугаар гудамжинд хураалттай цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тухайн хашаанд хураалттай 180 тонн цаас шатаж байсныг 10 цаг ажиллаж унтраасан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших .. дугаар байрны нэгдүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очин тус өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ.

Тухайн гал түймэрт ес болон таван настай хоёр хүү, долоог настай охин угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн бөгөөд утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.

ЗӨВЛӨМЖ
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх, (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх,
  • Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх,
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх,
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих,
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг зөвлөж байна.