Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг хэрхэн гаргах талаар бид мэдээлсэн. Энэхүү хүсэлтийг сар бүр гаргах юм байна. Харин хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж Ирээдүйн өв сангийн хуримтлалд хадгалагдана. Хүүхдийн мөнгөний олголт сар бүрийн 20-нд хийгддэг тул бэлнээр авах тохиолдолд хүсэлтээ энэ хугацаанаас өмнө гаргах нь.
Хүсэлтийг ehalamj.mn сайт, ebarimt аппликэшнээр дамжуулан цахимаар гаргахаас гадна Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс, хүүхдийн мөнгөө авдаг арилжааны банкандаа биеэр очиж гаргах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
|