Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Богд Капитал ҮЦК: Гадаад арилжаа хийх гарцаа нээлээ. Боломжоо бодит болго

ikon.mn
2022 оны 1 сарын 4
Сурталчилгаа

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь шинэ оны босгон дээр шинэхэн харилцагчдадаа зориулан шинэ хөрөнгө оруулалт хийх боломжийг нээжээ. Энэ талаар компанийн хамт олонтой ярилцлаа.

 

Г. Мөнх-Эрдэнэ
Гүйцэтгэх захирал

-Танай компани олон улсын арилжаа хийх эрхээ авсан гэсэн үү?

Г.Мөнх-Эрдэнэ: Бид 2021 оны 10-р сард гадаад арилжаанд зуучлах эрхээ Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Өнгөрсөн хугацаанд олон улсын түншүүдтэйгээ хамтран арилжаа хийх холболтоо нээлээ. Тус холболтыг хийхэд 6 сарыг зарцуулдаг бол бид бүхэн сар гаруйн хугацаанд холболтоо нээлээ. Шинэ ондоо шинэ харилцагчидтайгаа олон улсын зах зээлд хамтдаа хөрөнгө оруулж хөл тавина.  Энэ нь бид компанийнхаа мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх хэдий ч данс нь тусдаа байх юм. Бидэнд олон улсын хязгааргүй том зах зээл нээлттэй байна. Тэнд боломж дүүрэн, сонголт маш өргөн байдаг. Гагцхүү хамгийн сүүлийн үеийн бодит мэдээлэл, гүнзгий судалгааг оновчтой зөв цаг үед нь хүлээн авч эрсдэлээ бууруулан ашгаа өсгөх чухал. Манай компани энэхүү боломжийг бодит болгоход нь мэргэжлийн өндөр ёс суртахууныг баримтлан, ур чадвараа дайчлан ажиллаж харилцагчдынхаа хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын гарц нь байх болно.

 

Э.Мишээл
Ахлах трэйдэр
И-мэйл: tbc-seniortrader@tavanbogd.com
Утас: 8810-5535

-Гадаад хувьцааг авахад юуг мэдэж байх ёстой, юун дээр анхаарах ёстой вэ?

Э.Мишээл: Гадаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийхдээ гол анхаарах зүйл нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зөв гаргах хэрэгтэй. Хэрэв урт хугацааны хөрөнгө оруулалт хийж түүнээсээ тогтмол өгөөж, бага хэмжээний эрсдэл хүлээх бол “Blue Chip” төрлийн хувьцаа, харин өндөр эрсдэл хүлээгээд богино хугацаанд өндөр өгөөж хүртэх бол “Growth Stock” сонгох гэх мэтээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө  нарийн судалгаа, шинжилгээнд үндэслэн гаргаж хувьцаагаа сонгох нь зүйтэй. Ихэнх хүмүүсийн алдаа нь сэтгэл хөдлөлөөрөө асуудалд ханддаг явдал юм. Энэ нь араасаа үргэлж эрсдэл, алдагдал дагуулж байдаг. Иймээс асуудалд ухаалаг хандахын тулд мэдээлэл, судалгаатай байх хэрэгтэй.

-Эхлээд хэдэн төгрөгөөр гадаад хувьцаа авбал дээр вэ?

Хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь өндөр өгөөж хүртэх боломж хэдий ч нөгөө талдаа тодорхой хэмжээнд эрсдэл байнга дагаж байдаг. Тиймээс гадаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө өөрийнхөө эрсдэл даах боломжийг тодорхойлох хэрэгтэй болно. Нийтлэг байдлаар бидний зүгээс харилцагчдадаа өөрийн хөрөнгө оруулалт хийх боломжтой нийт мөнгөн дүнгээс эрсдэл даах хэмжээнд тохируулаад 30-40%-д нь гадаад хувьцаа авбал оновчтой гэж зөвлөдөг.. Гэсэн хэдий ч хүн бүрийн эрсдэл даах чадвар өөр байдаг. Гол нь хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө үүнийгээ мэдэх хэрэгтэй. Бид харилцагчийнхаа эрсдэл даах чадвар, эрсдэлд хандах хандлагыг эхэлж тодорхойлоод, зөвхөн тухайн хүнд тохирсон хөрөнгө оруулалт санал болгож зөвлөдөг. Энэ нь бидний гол ялгарал юм.

-2022 онд ямар гадаад хувьцаа авбал зүгээр бол?

Цахилгаан автомашины салбар бол мэдээж хамгийн боломжит хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж байна. Гэсэн хэдий ч энэхүү салбарын бүх компанийн хувьцаа өсөлттэй байна гэсэн үг биш юм. Шинээр гарч ирж буй компаниуд энэхүү салбарт өөрсдийн байр суурийг бэхжүүлэхээр хичээж байгаа бол нөгөө талд уламжлалт автомашины компаниуд хүч түрэн орж өрсөлдөөн нэмэгдэж байгаа үед бид зөв компанийг сонгож хөрөнгө оруулалт хийх нь чухал. Нөгөө талд энэхүү салбарын өсөлтөөс ашиг олохын тулд зөвхөн автомашин үйлдвэрлэдэг компаниудаас гадна нийлүүлэлтийн сүлжээнд буй түүхий эд олборлодог боловсруулалт хийдэг компаниуд сонгон судалж хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Мөн хөрөнгийн зах зээлд эрсдэлтэй тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж байгаа энэ үед тогтмол ногдол ашгийн өгөөж өгдөг бөөний худалдаа, уул уурхай, банк санхүүгийн байгууллагуудыг сонгож эрсдэлийг бууруулах боломжтой.

-Зөвхөн хувьцаа авах уу? Өөр санхүүгийн бүтээгдэхүүн байдаг уу?

Хувьцаанаас гадна Бонд, опцион зэрэг олон санхүүгийн хэрэгсэл байгаа. Тус бүрдээ эрсдэл болон өгөөж нь янз бүр байдаг. Иймээс эхлээд санхүүгийн хэрэгсэл бүрийг судалж ойлгох хэрэгтэй. Бидний гол давуу тал нь тэр бүгдийг мэдэж, ойлгоход харилцагчдадаа үргэлж тусалж, чиглүүлдэг. Үүний тод илрэл нь харилцагчид зориулсан ганцаарчилсан хөрөнгө оруулалтын зөвлөгөө мөн манай зохион байгуулдаг тогтмол сургалтууд юм. Энэ сарын сүүлээр бид гадаад арилжаанд хэрхэн зөв оролцож, хөрөнгө оруулалтаа анхнаасаа зөв эхлэхийг зааж чиглүүлсэн сургалтыг хийхээр төлөвлөөд байна.

 

А.Ерболат
Гадаад арилжаа хариуцсан менежер
И-мэйл: fseniortrader@tavanbogdcapital.com
Утас: 9405-4554

-Харилцагч хэрхэн данс нээх вэ?

А.Ерболат: Таван Богд Капитал ҮЦК-д онлайн данс нээхдээ https://trader.tavanbogdcapital.com/ сайтаар холбогдон харилцагчид үнэт цаасны данс нээх боломжтой. Бид нэгдүгээр сард багтаан “Capital Compass” хэмээх нэртэй апп ашиглалтад оруулна. Эндээс харилцагчид маань мэдээлэл, судалгаа, сургалт, зөвлөгөөгөө авч арилжаагаа ч шууд хийх боломжтой болно.

-Арилжааны шимтгэл хэд байдаг вэ?

Манай компанийн  гадаад болон дотоод хувьцааны арилжааны шимтгэл 1.5% байдаг. Нийт хөрөнгө оруулж буй дүн болон арилжааны эргэлтээс хамаарч энэ хувь буурдаг.

-Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд хувьцаа, бонд авах боломжтой юу?

Хэрэв дотоодын зах зээлээс хувьцаа, бонд авъя гэвэл манай компанийн веб сайтаар дамжуулан онлайнаар данс нээх боломжтой. Ингээд 100 хувь онлайнаар бүх асуудлаа шийдэж болно. Гадаад арилжаанд оролцохдоо ft@tavanbogdcapital.com хаяг руу гадаад арилжаанд оролцох хүсэлт явуулахад бид зааварчилгаа өгөх болно.

-Хувьцаа яаж худалдаж авах вэ?

Манай харилцагч хувьцаа авахдаа брокертой шууд холбогдож захиалга өгөх байдлаар авч болно. Эсвэл онлайн платформоор дамжуулан өөрөө арилжаанд шууд оролцож хувьцаа авах боломжтой.

-Цаг гарган ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. Компанийн цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.



 

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн тухай товч

Таван Богд Капитал ҮЦК ХХК нь 2021 оны 8-р сард Таван Богд Группийн 20 дахь охин компани болж үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлийг үндэслэн дэвшилтэт технологид суурилсан брокер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг баримтлан харилцагчдадаа хүргэж байна.

Та гадаад арилжааны үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу.

Холбоо барих: 9405-4554

Вэбсайт: www.tavanbogdcapital.com

Данс нээх: www.trader.tavanbogdcapital.com

И-мэйл: ft@tavanbogdcapital.com

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит Талбай-16, Галлериа-Улаанбаатар барилга 1 давхарт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.