Монголчуудын хамгийн их худалдан авалт хийдэг топ 6 онлайн сайт
Дэлхий даяар интернет технологи хурдацтай хөгжиж түүнийгээ дагаад онлайн худалдан авалт, онлайн хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Онлайн худалдан авалт таны цагийг хэмнэж, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг харьцуулан сонголт хийх боломжийг олгодгоороо давуу талтай. Бид энэхүү нийтлэлээрээ уншигч та бүхэндээ Монгол улсаас Виза картаар хамгийн их худалдан авалт хийгддэг 6 онлайн сайтыг хүргэж байна.
1. WWW.ALIBABA.COM
600 сая гаруй үйлчлүүлэгчтэй 200 гаруй улсын импортлогч, экспортлогчдын дунд гүүр болж ялангуяа жижиг бизнесүүдэд зориулсан үйлдвэрлэл, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг эндээс хайвал оновчтой учир Монголчуудын хувьд ч түгээмэл ашиглагдсаар.
2. WWW.APPLE.COM
Энэхүү сайтаар та “Apple”-ийн дуртай бүх зүйлсээ онлайнаар захиалах боломжтой юм. Монголоос төдийгүй дэлхийд “Apple” компанийн “iPhone” ухаалаг гар утаснууд бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн их онлайн захиалга хийгддэг хэвээр байна.
3. WWW.TAOBAO.COM
“Alibaba” группийн нэг хэсэг бөгөөд Хятад улсаас захиалж болох бүх бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр авах боломжтой. Мөн тээвэрлэлтийн зардал Европ болон Америкийг бодвол харьцангуй бага байдаг тул онлайн худалдаа эрхлэгчид өргөнөөр ашигладаг.
4. WWW.AMAZON.COM
Дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр Amazon.com минут тутамд 4000 ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн тооцоо байдаг. Хэрвээ Та “Amazon Prime”-ын гишүүн бол амазон дахь дуу, хөгжмүүдийг ямар ч үнэ, сурталчилгаагүйгээр сонсох боломжтой.
5. WWW.EBAY.COM
Энэхүү сайт нь ECHO BAY технологийн группд хамаарагддаг бөгөөд өдгөө дэлхийн хаанаас ч бараа бүтээгдэхүүн захиалах боломжтой дэлхийн томоохон онлайн худалдааны сайтуудын нэг. Монголчуудын хувьд компьютерын дагалдах (чанга яригч, хулгана г.м) хэрэгслийг энэхүү сайтаас түлхүү захиалдаг байна.
6. WWW.NETFLIX.COM
Анх 2007 онд АНУ-д нээгдсэн Netflix интернет кино түрээсийн компани өдгөө дэлхийн шилдэг компаниудын нэгт зүй ёсоор багтдаг. Ялангуяа англи хэл сурах хүсэлтэй хэн бүхэнд кино урлаг маш их боломжуудыг олгодог билээ.
Та эдгээр болон бусад онлайн худалдааны сайтуудаас ХХБ-ны VISA картаа ашиглан худалдан авалт хийж "VISA-тай хамтдаа" урамшууллын эзэн болох боломжтой.
- Сар бүр 10 харилцагч Amazon, Apple, Netflix сайтуудаас сонгон 100$-ын худалдан авалтын эрх
- Супер 10 оролцогч 2022.03.02-нд дансандаа 300$-той "Олимпын картын" эзэн болно.
Урамшууллын эрх хэрхэн цуглуулах вэ?
- Дотоодын онлайн худалдан авалтын 10,000₮ тутамд 1ш урамшууллын эрх;
- Олон улсын онлайн худалдан авалтын 3$ / 3€ тутамд 1ш урамшууллын эрх тус тус олгогдоно.
ХХБ-ны виза карт захиалах заавар: https://bit.ly/3FUaudx
ХХБ-ны виртуал виза карт захиалах заавар: https://bit.ly/3kcLmma
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
