ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН
Л.Оюун-Эрдэнэ: Урд хил хаалттай байдал удаан үргэлжлэх нөхцөл үүсэж байгаа тохиолдолд агаарын хилээ давтамжтай байдал руу оруулах нь зүйтэй
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт үүрэг өгсөн байна.
Тодруулбал,
- Арваннэгдүгээр сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж, нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт
- Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд тус тус даалгажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Урд хөршийн хил хаалттай байдал удаан үргэлжлэх нөхцөл үүсэж байгаа тохиолдолд агаарын хилээ аль болох давтамжтай байдал руу оруулах нь зүйтэй" гэв.
ВИДЕО:
https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/182087820751230
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
