Ц.Идэрбат: Малын хөлийн татварыг багадаа 1,000 төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина

Б.Бадамгарав, IKon.mn
19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгаврынхаа биелэлтийг хянах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал аймаг, нийслэлийн удирдлагуудтай хуралдаж байна.

Энэ үеэр ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахаар хэрэгжүүлж буй ажлын талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас танилцуулсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ойрын хугацаанд малын хөлийн татварыг нэмэх асуудлыг хөндөв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "ХХААХҮЯ-наас Засгийн газарт мал амьтны татвартай холбоотой хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Үүгээр дөрвөн хууль хөндөгдөнө.

Нэгдүгээрт Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль. Багийн Засаг даргаас эхлээд сум, аймгийн Засаг дарга нарын хариуцлагыг өндөржүүлж, эрх мэдлийг нэмнэ. Энэ дагуу малын хөлийн татвар 0 байна гэдгийг багадаа 1,000 төгрөг болгоно. Үүнийг Сум, аймгийн хурлаараа оруулаад, дээд тал нь 10,000 төгрөг болгох тотготой байна. Энэ хэмжээнд нь зохион байгуулна.

Мөн аймгийн Засаг даргад Мал эмнэлгийн газрын даргаа өөрөө томилох эрх мэдлийг нь өгнө. Томилгоо нь ч, санхүүгийн эрх мэдэл нь очиж байгаа. Татвар нэмлээ гэдэг "гал" нь яаманд ирэх байх, үүрээд л гарна. Тэгж байж малынхаа өвчнийг арилгана" гэлээ.