Төсвийн зарлагыг ₮43.6 их наядад хүргэсэн асуудлаар АН-ын бүлэг ажлын гурван өдрийн завсарлага авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:16 2026/09/15

Өнөөдөр хэлэлцэх байсан хоёр асуудалтай холбогдуулан Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажлын гурван өдрийн завсарлага авахаар хүсэлт гаргалаа. УИХ-ын дарга С.Бямбацогт уг хүсэлтийг зөвшөөрсний дагуу Ардчилсан Намын бүлэгт ажлын гурван өдрийн завсарлага өгөв.

Ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул нэгдсэн хуралдаан өндөрлөж байна. 

Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар оруулж ирсэн. 

Уг асуудлыг Ардчилсан Намын бүлэг хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас УИХ-аар хэлэлцэхгүй байх хэрэгтэй гэж тайлбарлаж буй.

14:07 2026/09/15

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг явуулна.

ВИДЕО: