Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өсөв

П.Сайнжаргал, IKON.MN
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа. 

Танилцуулгыг хэрэглээний бараа үйлчилгээний үнийн мэдээллээс эхлүүлэв. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн байна. Тодруулбал барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өсжээ. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс өсөхөд: 

  • хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 21.5 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.4 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 8.9 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 14.4 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 9.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.