Гэмт хэргийн тоо өсөхөд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэссэн нь голлон нөлөөлжээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны эхний найман сард бүртгэгдсэн гэмт хэрэг 35.5 мянга болж өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн байна. 

Нийт гэмт хэргийн тоо өсөхөд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3.1 дахин ихэссэн нь голлон нөлөөлсөн байна.  Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 5.1 мянга, хүүхэд оролцсон гэмт хэрэг 703 байна. 

зураг
 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний найман сард ₮636.1 тэрбумд хүрч үүнээс 155.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. 

Авлигын гэмт хэрэг 2026 оны эхний найман сард 476 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөн байна. 

зураг