Дотоодын их дээд сургууль, коллеж төгсөгчдийн дийлэнх нь бизнес, удирдахуй, хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын салбарын зарим тоон мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. 

2025-2026 оны хичээлийн жилд:

  • Ерөнхий боловсролын сургуулийг 189.6 мянган сурагч,
  • Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг 20.6 мянган суралцагч,
  • Их дээд сургууль, коллежийг 28.4 мянган оюутан тус тус төгссөн байна.
2025-2026 оны хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн байгууллагын төгсөгчдийн 55.1 хувь нь инженер, үйлдвэрлэл барилга угсралтын, 23.9 хувь нь үйлчилгээний чиглэлээр төгссөн байна.

Дотоодын их, дээд сургууль, коллежийн төгсөгчдийн дийлэнх буюу 26.7 хувь нь бизнес, удирдахуй, хууль эрх зүй, 22.1 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 14.5 хувь нь боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшжээ.

зураг