ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсан хилл цогцолборт байрладаг "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
 
Фэйсбүүк хуудсаас авав.

Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт байрладаг "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Удаа дараа зөрчил гаргасан, гэрээ байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан "СОБТ трейд" компанид зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцаллаа. ААН-үүдээ дэмжинэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд хариуцлагатай байх шаардлагатай" хэмээн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Цар тахлын үед Камертон хамтлагийн тоглолтыг хүний бөөгнөрөл үүсгэн зохион байгуулсан тул "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
108
Зураг
ЗӨВ, ГОЁ
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг