Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов.
Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд “Нийслэлийн хэмжээнд сүүлийн өдөр 11,682 шинжилгээ хийгдсэн.
Дархлаажуулалтын хувьд, нийслэлийн хүн амын 74 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 70.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Харин гуравдугаар тунд 11 хувь нь хамрагдаад байна.
Нийслэлийн хэмжээнд 6,510 батлагдсан тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 445 хүүхэд, 938 жирэмсэн эмэгтэй.
Гэрээр эмчлүүлж байгаа батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 35,690 хүрээд байгаа бөгөөд 28,663 ойрын хавьтал гэрийн ажиглалтад байгаа.
Дельта хувилбар дэгдсэнээс хойш есдүгээр сард 92,000 тохиолдол бүртгэгдсэн. Есдүгээр сарын 1-29-ний хооронд коронавируст халдварын улмаас 18,435 хүн эмнэлэгт хэвтсэнээс 16,745 нь тухайн хугацаандаа багтаж эмнэлгээс гарчээ.
Өнгөрсөн хоногуудад ор зохицуулалтын багт нийт 357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргаснаас 23 эмнэлгийн 272 сул орд хэвтэх нэн шаардлагатай
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!