Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,519 тохиолдол шинээр батлагджээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 306,603 болж нэмэгдлээ.
Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
Одоогоор халдвар авсны улмаас 20,675 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
Харин гэрийн хяналтад 62,426 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 7,053 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 18 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!