2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
07:00
S32
-4°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-12°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
18:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Отгонболд: Өнөөдрийн байдлаар халдвар авсан 750 оюутнаас тав нь эмнэлэгт хэвтээд байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд оюутнуудын халдвар авсан байдлын талаар мэдээлэл өглөө.

 "Их, дээд сургуулиуд оюутнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулахыг уриалж байна"

Тэрбээр "Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор оюутны дотуур байранд орон нутгаас 10,000 орчим оюутан ирсэн. БШУЯНОК-ын Шуурхай штаб хамтран есдүгээр сарын эхээр хичээлийн танхим, оюутны байруудад хяналт шалгалт хийж, удирдамж арга зүйгээр хангасан.

Гол нь төрийн их, дээд сургуулиуд оюутнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулахыг уриалж байна.

Одоогийн байдлаар МУИС-ын оюутны дөрөвдүгээр байр, Оюутны өргөө-2 байрын хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байр болгон гаргаад байгаа.

Өнөөдөр СУИС дээр шинээ найман тохиолдол батлагдсан. Одоогоор нийт 750 оюутан коронавируст халдвараар өвчлөөд байгаагаас тав нь эмнэлэгт хэвтээд байна.

Халдвар авсан хойноо авах хариу арга хэмжээнд бус халдвар авахгүй байхад анхааран эрсдэлийг бодож, вакцины гурав дахь тунд хамрагдахыг иргэд, оюутан залууст уриалж байна. Учир нь залуучууд олон нийтийн газраар илүү их зорчиж байгаа нь эргээд эрсдэл үүсгэж байгаа юм.

Өнгөрсөн хугацааны турш эрүүл мэндийн байгууллага маш их ажиллаж байна.

Бид резидент эмч, төрийн болоод хувийн их, дээд сургуулийн төгсөх курсийн оюутнууд, Сувилахуйн сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудыг цар тахлыг эсрэг авах арга хэмжээнд хийж чадах зүйлээрээ туслахыг уриалсан.

Өрхийн эрүүл мэндийн төвийн тандалтын багуудыг илүү чадавхжуулахаар 126 өрхийн эмнэлэг дээр 60 түр бүлгийг нээсэн. Өнөөдрийн байдлаар 22 бүлэг ажилдаа ороход бэлэн болсон" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1539331303083170

 

x