Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны өмчтэй холбоотой асуудлын улмаас Андлалын өргөөг нурааж эхэлжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
фэйсбүүк хуудсаас авав.

Андлалын өргөө цаашид баригдах боломжгүй болсон тул нурааж эхэлжээ.

Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн байдаг.

Тэрбээр таалал төгссөн учир гэр бүлийнх нь зүгээс, бүтээн байгуулалт яг өөрийнх нь бодсон шиг болох эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй. Мөн бүтээн байгуулалтын гүйцэтгэл анх хийсэн зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзжээ.

Тиймээс Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг ашиглуулахаас татгалзсан учир Андлалын өргөөг ийнхүү нурааж эхэлсэн байна.

Харин эдийн засагт учирсан хохирлыг нөхөж, бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхэр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15:00 цагт хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан Андлалын өргөө цогцолборын бүтээн байгуулалтын ажилд ойролцоогоор хоёр тэрбум орчим төгрөг зарцуулаад байгаа юм.