Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Тодгэрэл: I-II ангийнхан 30 минутаар өдөрт дөрвөн хичээл, III-XII ангийнхан 35 минутаар таван хичээл үзнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Үндэсний статистикийн хорооноос "Мэргэжилтнээ сонсъё" цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа. 

Энэ удаагийн дугаарт "Боловсролын салбар ба КОВИД-19" сэдвээр ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн нар зочноор оролцон холбогдох мэдээллийг танилцуулав.

2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг үе шаттайгаар хамруулахаар болсон. Эхний удаад дөрөв болон таван настнуудыг цэцэрлэгт сургах бөгөөд улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт

  • Таван настай 77,185 хүүхэд 
  • Дөрвөн настай 60,193 хүүхэд суралцах тооцоолол байгааг ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл хэллээ.

Мөн тэрбээр "Бүлэг дүүргэлт нь 20-5(+5) гэж заасан. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ 1.5 метр зайтай байна. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ Гэр-Цэцэрлэг-Гэр маршрутаар зорчиж, амны хаалт тогтмол зүүлгэн, биеийн байдлыг нь ажиглаж байх ёстой" гэв. 

Харин ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 суралцах аж.

Цар тахлын үе учир сургуулийн хичээлийн цагийг өөрчилжээ. Энэ талаар ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл "Ерөнхий боловсролын сургуулийн I-II ангийнхны хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, III-XII ангийнхныг 35 минут байхаар зааж өгсөн. Өдөрт суралцах хичээлийн цаг бага ангийнханд дөрөв, дунд болон ахлах ангийнханд таваас хэтрэхгүй байна" гэлээ.

Сурагчид хоорондоо 1.5 метрийн зайтай суух бөгөөд эхний долоо хоногт танхимд, дараагийн долоо хоногт зайнаас буюу 5/9 зарчмаар хичээллэх юм.

 

 
Эх сурвалж: ҮСХ

ВИДЕО: 

https://fb.watch/7BMQfU1KcQ/