Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажуулсан байна.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарлажээ.
- Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4%-иар буурсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2021 онд 6.7%, 2022 онд 7%-д хүрэхээр байна.
- Монгол Улсад энэ оны 4 дүгээр сараас Ковид-19-ийн тархалт нэмэгдэж эхэлсэн хэдий ч гадаад сектор, улсын төсөв, гадаад өр зэрэгтэй холбоотой үзүүлэлтүүд гэж үзэж байна. Уг сэргэлтэд Монгол Улсын вакцинжуулалтын түвшин, төсвийн зарцуулалтын арга хэмжээнүүд, дэлхийн эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэй эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлт зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлнө.
- Монгол Улсын вакцинжуулалтын түвшин бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад өндөр байгаа нь цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн тодорхой бус байдлыг бууруулж байна. Монгол Улсын нийт иргэдийн дор хаяж гуравны хоёр хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бөгөөд
- Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр дунд хугацаанд эдийн засгийн төлөв харьцангуй таатай байхаар байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ээр ижил төстэй бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд өндөр байхаар төсөөлж байна.
- Монгол Улсын Засгийн газар гадаадын хөнгөлөлттэй санхүүжилтүүдийг амжилттай татсанаар зарим өндөр дүнтэй гадаад өрийн эрсдэлээ бууруулж чадлаа. Тухайлбал, Монгол Улсын нийт гадаад өрийн урсгал дансанд эзлэх хувь 2020 онд 181 хувьд хүрч 2019 оны түвшнээс өссөн хэдий ч уг үзүүлэлт 2021 онд 159 хувьд хүрч буурахаар байна.
- Монголбанк нь гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулсан гэж үзсэн байна.
Своп хэлцэл гэж: Тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/-ыг хэлдэг.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!