Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмч нарын дундаж цалин 843, сувилагчдынх 712, бусад ажилтных 560 мянган төгрөг. Цалинг ахиулах судалгаа хийгдэж байгаа"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд  нар Төв талбайд суулт зарлаад буй эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цалинг нэмэгдүүлэхийн тулд төрийн үйлчилгээний шатлалын түвшинд өөрчлөлт оруулахаар Сангийн яамтай хамтран судалгааны ажлын хэсгийн байгуулахаар эхний шатанд орсон. Эрүүл мэндийн салбарын ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөр хийгдэж явна. 

Зээлийн батлан даалтын сан болон Засгийн газрыг тогтоол батлах ажлыг эхлүүлнэ. Мөн банкуудтай хамтран орон сууцны зээлийн санамж бичиг байгуулж байгаа. Эрүүл мэндийн салбарт бас нэг тулгамдаж буй асуудал бол цахимжих юм. Манай улсад 4,000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. 

Бүгд өөрсдийн программтай, хоорондоо өгөгдөл солилцдоггүй. Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхээр ажлын хэсэг байгуулсан. Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төсөл жил гаруй хугацаанд саатсанаар хэрэгжиж эхэлсэн.

Эрүүл мэндийн салбар 56 мянга гаруй ажилчинтай. Үүнээс 13,698 нь эмч. 34.7 хувь нь бусад ажилчин, 26.4 хувь нь сувилагч болон тусгай мэргэжилтэн, 4.7 хувь нь эм зүйч юм.

Эмч нарын дундаж цалин 843 мянга, нэмэгдэл болон илүү цаг нь ороод 1.3 сая орчим төгрөгийн цалин авч байна. Сувилагчдын цалин 712, бусад ажилчдынх 560 мянга. Цалингийн шатлалыг ахиулах судалгааны ажил хийгдэж байгаа. 

Эрүүл мэндийн салбарын ажилчдын 72.9 хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй байна. 10.3 хувь нь орон сууцны зээлтэй гэсэн судалгаа гарсан. Түрээсийн байранд 42 хувь, гэрт 35 хувь, 5.5 хувь нь айлын хажуу өрөөнд, 17.5 хувь нь өөрийн орон сууцтай гэсэн судалгаа гарсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлээд судалгаа хийж эхэлсэн.

Хамгийн багадаа 50 хувиар цалин нэмэгдүүлэх ямар боломж байна гэдгийг судалж байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ёстой" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/254604469337314