Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтын тов, инфляцын нөхцөл байдал болон Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбартай холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.
Гарсан шийдвэрүүдээс танилцуулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тухай мэдээлж, иргэдэд хандан халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриаллаа.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоног 14 сорьцын нэг тохиолдолд дельта хувилбар бүртгэгдсэн. Мөн гадны улс оронд илгээсэн сорьцод дельта хувилбар илэрсэн. Өнөөдрийн байдлаар гурван тохиолдол бүртгэгдлээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!