ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэг удаагийн тэтгэлэг хүсээгүй. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж Төв талбайд суулт зарлав.

"Өвчлөл ихсэхийн хэрээр эрүүл мэндийн ажилчид үнэхээр туйлдаж байна."

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооны дарга Х.Ариунаа “Монголын Эрүүл мэндийн салбарын 56,000 эмч, эмнэлгийн ажилчдыг төлөөлөн бид энд сууж байна.

Бид ХНХ-ын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Засгийн газарт эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдөр нэг ч байгууллагаас эргэж хариу өгөөгүй. Тиймээс бид шаардлагынхаа хариуг нэхэж байгаа юм.

Цар тахлыг дарах гэж эмч, эмнэлгийн ажилчид хоёр жил гаруй амралт, баяр ёслолыг мэдрэхгүйгээр сөхөртлөө ажиллаж буй.

Бид энэ хугацаанд төр засгийн бодлого шийдвэрийг хуулийн дагуу биелүүлсээр ирсэн ч өвчлөл ихсэхийн хэрээр үнэхээр туйлдаж байна.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчид цар тахлын вирусээр олноор өвчилж, хүний нөөцийн хомсдолд орсон.

Түүнээс гадна, манай салбарын ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Гэтэл коронавирусээр өвчлөөд эмээ ч авч чадахгүй байдалд хүрлээ.

Эрүүл мэндийн ажилчид дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламжийг үзүүлж чадаж байгаа ч бусад улс орны жишгээс 8-10 дахин бага цалин авч байгаа.

Бид нэг удаагийн тэтгэлэг хүсээгүй бөгөөд өөрсдийн хийж буй ажил, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг л хүсэж байна.

Засгийн газар халдварын улаан түвшинд ажиллаж байгаа 13,000 эмч эмнэлгийн ажилчид гэж ярьж байгаа ч өнөөдөр Монголд Ковидгүй эмнэлэг гэж байхгүйг ойлгох ёстой.

Бид цалин хөлсөөрөө өдөр тутмын наад захын хэрэгцээг хангах хэмжээнд байж, ар гэртээ санаа зовохгүйгээр хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй.

Бид өмнө нь ч иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө зүтгэсээр ирсэн. Цаашид ч бүхий л хүч чадлаа дайчлан ажиллана гэдгээ хэлье” гэлээ.

"Цар тахлын үед хүний амь нас чухал уу эсвэл баяр, наадам чухал уу гэдгийг эрүүл ухаанаар бодоосой"

Мөн тэрбээр наадам тэмдэглэх эсэх тухай "Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүний амь нас чухал уу эсвэл баяр, наадам чухал уу гэдгийг иргэд маань эрүүл ухаанаар бодох хэрэгтэй.

Харин эрүүл мэндийн салбарынхан маань иргэдийг аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаасай гэж хүсэж байна. Бидний хувьд иргэдийнхээ амь насыг хамгаалах нь л хамгийн чухал" хэмээн бодлоо илэрхийлсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
БАХАРХМААР
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.91] 2021/7/3
Хот хөдөөний оркууд цар тахалыг үл тоосон аятай бөөнөөрөө бужигналдаж халдварын голомт үүсгэж эмч нарыг туйлдуулж өгч байна даа.
0 | 0 Хариулах
зочин [202.9.41.39] 2021/7/3
Сэхээн амьдруулах тасгийн эмч нар, мэс засал хийдэг эмч нарын цалинг хамгийн их нэмэх хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.238] 2021/7/3
За яг жинхэнэ эмч нар бол ингэж суух сэтгэл, зав бхгүй бхаа!!! Төр засаг, ард иргэд бүгд л цалин хангамжийн хангалттай өгөх дээр саналаа хэлээд бгаа ш дээ!!!
1 | 0 Хариулах
зочин [202.9.41.47] 2021/7/3
Өрхийн эмчид үзүүлээд байхдаа яадаг юм, дүүргийн эмнэлэгт үзүүлээд байхдаа яадаг юм , юу ч мэдэхгүй хүмүүс гээд л өөсдөө загнадаг юм билээ? Тэгээд хаана , хэнд үзүүлэх болж байна. Хувийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гээд байгаа бололтой
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.39] 2021/7/2
Энд сууж байгаа нөхөд эмч биш. Жинхэнэ эмч нар улаан бүсэд бие засах ч завгүй байгаа
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.95] 2021/7/3
Тэнэг новшоо наадуул чинь тэд нарынхаа өмнөөс тэмцэж өгч бна.мал вэ яадаг.
0 | 0 Хариулах
Зочин [183.177.98.34] 2021/7/2
ажил хийж чадахгүй, өөрийгөө боловсруулж мэдлэг чадвартай болдоггүй, юу дуртайгаа төв талбайд очиж хийдэг, дураараа задарсан дээрээ удирдлага толгойгүй юм шиг юмнуудаар нийслэл Улаанбаатар хот маань дүүрчээ. Засаг төр минь нэг бодлого бодож байгаа байлгүй даанч дээ
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.91] 2021/7/2
Зөв. Нөгөө дүнкүү сайд нөхөр харах байлгүйдээ.
2 | 1 Хариулах
Зочин [38.64.138.207] 2021/7/2
ЭМЧ НАР ХАГАРТЛАА БАЯН ШД. БАЙНГА ХЭЭЛ ХАХУУЛЬ АВДАГ. ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ ХҮМҮҮСЭЭС БАЙНГА МӨНГӨ НЭХДЭГ.
5 | 4 Хариулах
Зочин [38.64.138.207] 2021/7/2
ЗҮГЭЭР ЗАЙЛЦАН БАЙ ДАА
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.197] 2021/7/2
Emelegiin emch nar sain yum sur ter tusamaa erhiin emneleg 3 jiliin emne uushignii hatalgaa avsan bhad medehgui yum blee turgen duudaj onosh batlagdsan
3 | 0 Хариулах
Zochin [202.126.89.197] 2021/7/2
Ender hegjiltei orond emch nar 15 jil surch jinhene emch boldog mongol emch nar zalhuu gar ih harna uurlana medleg chadvar muu onzgoi ved achaalal daah chadvargui manai emch nar vdeesh hoish 15 thag geed l haalga tugjeed alga bolno mergejil
5 | 0 Хариулах
Zochin [202.126.88.39] 2021/7/2
Ter Gerege.mn-d hii demii 2 terbum ogch baihaar ta nariin tsaling nemj bhgui dee. Eruul mendiin yam yagaad huwiin baiguullagaar toriin nuutsad hamaarah medeelel buhii site hiilgeed bna we? PCR burtgedeg tiim site-iig bol zahiin IT company 10 sayaar hiine shdee
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.165] 2021/7/2
Улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдад нэг удаагийн тэтгэмж хэцүү нөхцөлд ажилласан хугацаагаар өгч болноо, харин ер нь бусад улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар ер нь хэцүү шдээ хүнд сурталтай. Жишээ нь ХУД-ийн эмнэлэгт насаараа үзүүлж байна. Тэгэхэп үзүүлэхээс ч айхаар загнана, яаачаад байгаан тэгж л байдаг шд, бараг зүгээр ухааны юм ярьцгаана, зөвлөгөө ч өгөхгүй дээ, цагтаа ирэхгүй, алга болчино, цайлаад унтаад суучина, хурал зөвлөгөөн гээд цаг аваад ч нэмэргүй, ийм байхад улсад өчнөөн жил ажиллаж ЭМД төлсний нэмэргүй, ая тухыг нь бодоод зарим мөнгөтэй нь хувийн эмнэлэгт ханддаг, эмнэлгийн ажилчдын ёс суртахууныг цалинтай нь холбуул таарна.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2021/7/2
Эмч эмнэлгийн ажилтнууд хамгийн сайхан амьдрах эрхтэй хүмүүс. Дэмжиж байна.
3 | 3 Хариулах
Irgen [66.181.178.20] 2021/7/2
Mash zov . Chadamjgui zasgiin gazriin bodlogogui shiidver ard tumniig tuilduulj bn
4 | 2 Хариулах
Зочин [60.242.138.252] 2021/7/2
Ийм учраас МАН-Оюунзулзагийн чадамжгүй, луйварчдын ЗГ-ийн төсвийн зарцуулалтыг маш сайн хянаж,хариуцлага шаардах хэрэгтэй.Зээл тусламжын мөнгийг хувааж идээд шавхрууг нь төрөл бүрийн халамж бэлэн мөнгө тараагаад байхад яаж энэ улс хөгжих вэ.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.203] 2021/7/2
ЭМЧ НАР ХАГАРТЛАА БАЯН ШД. БАЙНГА ХЭЭЛ ХАХУУЛЬ АВДАГ. ӨВЧТЭЙ ЗОВЛОНТОЙ ХҮМҮҮСЭЭС БАЙНГА МӨНГӨ НЭХДЭГ.
9 | 18 Хариулах
Зочин [64.119.16.254] 2021/7/2
Hutsaad bgn???????
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.85] 2021/7/2
Yaatsan duursen tolgoitoi teneg ve
1 | 1 Хариулах
Зочин [122.201.22.86] 2021/7/2
medrel ymu?
1 | 1 Хариулах
Зочин [64.119.16.208] 2021/7/2
Bitgii hist!!! Manai egch ulaan busd ajilj bgaa suuliin 2 sar tsaraig n ch neg buten hrsngui irj untchaadl buster ajldaa ywdg tgsn murtluu tsalin gej awh ym ghui.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.91] 2021/7/2
зөв
1 | 2 Хариулах
zochin [202.179.27.124] 2021/7/2
ter Enchtuvschin said asan mon Sarangerel gischuuniig ATGazar schalgaachee,naad emnelgiin baiguullaga chin sochorch duuslaa. ESaid chodloochee uund n aigaad bultas bultas geed bgaa um Ouuyerdne
2 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.89.147] 2021/7/2
АРЧААГҮЙ ТӨРИЙГ ТАШУУРДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.109] 2021/7/2
арчаагүй төр
4 | 1 Хариулах
Зочин [113.32.45.203] 2021/7/2
Zuvuu temtseh heregtei ta nariig demjij baina. Shantrahgui baigaarai.
6 | 2 Хариулах
мб [203.117.70.254] 2021/7/2
зөв шүү, ийм үед сонсохгуй бол дараа нь бүүр салаавч өгнө
10 | 2 Хариулах
Зочин [66.181.161.44] 2021/7/2
Сарангэрэл сайд байхдаа алдаа гаргаж их хэмжээний мөнгө идсэнээс ийм байдалд хүргэсэн. Хөрөнгийг нь хурааж авч эмнэлгийн тоног төхөөрөмж ав.
8 | 1 Хариулах