Сүүлийн хоногт 1,177 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт халдварын тоо 66,443 боллоо
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ШУУД ҮЗЭХ: /2021.06.07/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Сүүлийн 24 цагт 1,177 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 66,443 болж нэмэгдлээ. Халдварын тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд 867 нь Улаанбаатарт 310 нь орон нутагт бүртгэгджээ. Халдварын улмаас хоёр хүн/63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй/ нас барсан байна.
Орон нутаг дахь халдварын тоо эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ.
Дархлаажуулалтын явцыг харвал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

