ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Ногоон нуурын 1,008 айлын орон сууцны санхүүжилтийг Хятадын тал бүрэн шийднэ. Бэлтгэл ажлаа бүрэн хангасан"

ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн.

Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд 3.8 га газар эзэмших эрхийг  Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм.

“Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана

“Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх аж. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина гэдгийг албаныхан онцолж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр, захиргаан байгууллага, хувийн байгууллагуудаа дэд төвүүдээ түшиглэн гаргахад анхаарна. Энэ нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийгдэнэ. Зургаан дэд төв дээр суурилж, их бүтээн байгуулалтын ажил хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг бууруулна.

Түгжрэл нийгмийн хамгийн том бухимдлал болж байна. Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэж, эхний ээлжид ажлуудаа эхлүүлнэ. Түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл, хурдны замын асуудал нь хөрөнгө оруулалт шаардсан ажил. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам тавина гэж ойлгож болохгүй. Зөвхөн энэ мөнгөнд найдалгүй, үүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байж, 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийднэ. Засгийн газрын шийдвэр гаднын хөрөнгө оруулалтыг урин дуудсан.

1.5 сая иргэн гэдэг бол өөрөө худалдан авах том зах зээл. Энэ төвлөрөл дээр суурилсан эдийн засгийн, бизнесийн, хот байгуулалт, төлөвлөлтийн зөв зохицуулалтыг Улаанбаатар хотын захиргаа Засгийн газартайгаа хамтарч, УИХ бодлогыг нь гаргаж, уялдаа холбоотой, цогцоор нь шийдэж ажиллана” хэмээн ярилаа.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.187] 2021/6/6
Л.а.лруудаа ногоон байгууламж, зам, зогсоол, гүүр шийдээч ээ муусайн хүний оронцогуудаа. Намаг дээр цемент барихгүй цэцэрлэгжүүлээч ээ, томоос том пикник бариач ээ өлөн гөлөгнүүд үзээсэй
0 | 0 Хариулах
butsaltgui tuslamj ??? [150.129.143.44] 2021/6/6
butsaltgui tuslamj gej bicheed bgaa bolhoos tsaanaa uur zuil deer uguu avaa bdag l baih da.
1 | 0 Хариулах
Зочин [49.195.27.121] 2021/6/5
Shugam suljeegee oruulaad huvi hunuust 2s iluu davhar bariulahgui shiidhed house horoolol uuruu bosood irneshdee. Ulam huaran hiigeed tugjrel nemeed bhiin
0 | 0 Хариулах
Сиднейгээс [49.181.16.44] 2021/6/5
Зооринд нь 100айлын хятадууд барилгын материалаа хураах юмуу? Сумтайбазар бид 2 хот төлөвлөнө АЦЫН ТЭНГЭР байлгүй дээ.
1 | 0 Хариулах
Сиднейгээс [49.181.16.44] 2021/6/5
Наад Сумтайбазар чинь Хятадуудын гаргаж байгаа ухаанд хумсын чинээ ч дөхөхгүй байж юу бүхэл бүтэн улс төлөөлөөд ярилцаад явах юм даа. Хүний өмнөөс ичих шиг золигийн юм алга даа. 2000 аад онд хамт КТМС төгссөн төгсөлтийн зураггүй сураггүй анддаа мэнд хүргэе даа
0 | 0 Хариулах
Зочин [96.51.170.216] 2021/6/5
Энэ бол цэмэнтэн ширэнгэ болох юм байна.Би ЁС байсан бол энэ төслийг нь 4 давхар,дотроо лифттэй орон сууцны төсөл болгомоор байна.Тоо биш, чанар бидэнд хэрэгтэй.Нэг дор орлого багатай өрхүүдийг цуглуулдаг биш,дундаж хороололд нь ч орлого багатай өрхүүдийг амьдруулдаг тийм төсөл хиймээр байна.Тэгэхгүй бол баян хоосноор нь ялгасан хороололууд бариад байвал нийгмийн ялгарлал улам гүнзгий болно шүүдээ.
0 | 0 Хариулах
Зочин [96.51.170.216] 2021/6/5
21 давхар барилга дэмий.Нэг маш олон хүн бөөгнөрнө.Цөөн хүнтэй,газар нутаг томтой байж газаргүй шахуу ,хүн ам нь хахсан азийн хотуудын загвараар барилга барих буруу.Канад,амёрик гээд уудам газартай,хүн ам цөөнтэй орнуудыг дуурайл даа.
0 | 0 Хариулах
Yo hu [66.181.161.117] 2021/6/4
хотын төв рүүгээ л хөгжөөд байх юм хотын захаа жаахан бодолцож баймаар юмаа түгжрэл ч үүсэхгүй
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.205] 2021/6/4
Хятадын колони боллоо ингэсээр байгаад. МАН-ын буруугаар
2 | 1 Хариулах
зочин [202.131.244.210] 2021/6/4
хотын төвдөө china town-тай болох нээ. үнэхээр хэлэх ч үг алгаа
5 | 1 Хариулах
Хүн [180.149.98.206] 2021/6/3
Энэ эргүү юмнуудад заавал ойлгуулах гэж ингэж скиз энэ тэр хийж бас мөнгө хүч хөдөлмөр үрж энэ тэр муусайн малнууд
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.128] 2021/6/3
Hamgiin gol ni mashini zogsool bish mashin hereg bolohgui nuhtsliig burduuleh huuchin socialism iin ued huuhdee tsetserleg surguulid hurgeed delguur, aptek shuudan geed buh uilchilgeeg 10 min alhaad yavdag baij bilee, huduuniikhen teriig medehgui l dee. Iim unudur shiguu baih yamar ch hereggui, harin busad uilchilgeeg ni bairj baiguulah heregtei
1 | 0 Хариулах
Иргэн [106.102.129.182] 2021/6/3
Хотоос гаргаж барьж болдоггүй юм уу? Замгүй газар шамбааралдуулаад байх юм. Ухаанд нь ухна ишиг үхэж, хамуурсан толгойтой хар толгойтой заяа нь хаясан дагзнуудаа
1 | 1 Хариулах
монгол [202.70.34.38] 2021/6/3
ZEEL TUSLAMJIIN MUNGIIG BUTSAAGAAD MUNGU BOLHOH ZUILD ZARTSUULSAN NI DEER DEE. tEHGUI BOL YAMARSH ASHIGGUI, ULAML URUND ORNO GESEN UG
0 | 0 Хариулах
tiireltet umhii huren [192.82.72.72] 2021/6/3
zagvar n haramsaltai n yag hyatad zagvar yum da arai oor zuragaar hiie gevel yadga ymu bol
1 | 0 Хариулах
Зочин [192.82.93.15] 2021/6/3
Nydend haragdah baishin mashinii zogsool l yarih yumaa. Ene sanhyyjilteer n ger horoolol ruu ingeneeriin shugamaa shiidvel deer shd
0 | 0 Хариулах
Зочин [188.170.86.122] 2021/6/3
ХАМГИЙН ГОЛ НЬ МАШИНЫ ЗОГСООЛ ШДЭ. 1008 аль амьдарна гэхээр нэг айлд хамгийн багадаа 2 машины зогсоол байх хэрэгтэй. Гэхдээ 3 байсан нь дээр. Цагаан сараар юу болдог билээ? ТЭГЭХЭЭР 3024 машины зогсоол байх хэрэгтэй!!!
2 | 2 Хариулах
Иргэн [202.126.88.166] 2021/6/3
Хятадууд монголчууд бидэнд бэлгийн хороолол барьж өгч байна, бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сайхан том ордон бариад бэлэглэсэн, нөгөө муулдаг манай хүмүүс хаана байна аа, бэлэг өглөө пүү паа гээд яагаад бичихгүй байна аа, аан????
4 | 2 Хариулах
Зочин [202.21.108.180] 2021/6/4
Сонгуулийн эгзэгтэй үед хятад гэдэг үг орвол шууд сөрөг суриалчилгаа болно шүү тэр мэрийгээ мэдийн болуу
0 | 0 Хариулах
Д.Гантөр [103.80.210.107] 2021/6/3
Хятад улс АНУ-д Сан францискогийн гүүрийг барьж өгөөд CHINA TOWN-тай болсон Хятад улс Монгол шиг буурай орныг барилга барьж өгөөд хариуд нь газар нутгийг нь авдаг. Хятад улсын он удаан жилийн дарамт, шахалтад орж байгаа гэдгээ ойлгож байгаа болов уу, энэ бол маш хянуур төлөвлөсөн өрөнд оруулах урхи байна шүү дээ.
7 | 1 Хариулах
зочин [90.163.131.161] 2021/6/4
яг зөв. Шри ланкад зээлээр боомт барьж өгөөд өрөө өгч чадахгүй болохоор нь 99 жил эзэмших болчихоод бна. Африкийн орнуудад зээл болон тусламжаар баахан барилга барьж өгөөд засаг захиргааны барилгад сонсох төхөөрөмж суурилуулсан нь илэрсэн.Мөн өөрсдийн компаниудаа тэдгээрээрээ тэжээдэг ,түүхий эд зөөх галт тэрэгний зам гм , тухайн орон нутагт ач холбогдолгүй бх жишээний. Нутгийн иргэдийг зодсон тохиолдол гарч бсан.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.12] 2021/6/3
Наад газар чинь битүү намаг ш дээ. Газрыг нь чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгоод дэнжийн мянга талруугаа барилгажуулаачээ. Дээр үед манай эмээ өвөө нар дээр нь амьдрах битгий хэл дэргэдүүр нь явдаггүй муухай өмхий намаг, хужаагийн усны гудамжны хаяа болсон муухай газар ш дээ. Ер нь одоо манайхны амьдраад байгаа баянбүрд бөмбөгөрөөс цирк хүртэл усны гудамж гэж байсан хятадуудын үүр уурхай бузар булайн голомт оршсон маш муу энергитэй онцгүй газар шүү.
4 | 1 Хариулах
Зочин [139.5.216.56] 2021/6/3
namag baitugai dalai der barilga bariad bn
2 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.166] 2021/6/3
70-аад онд өнөөгийн 10р хороолол байгаа газарт ямар ч барилга байхгүй, цул намаг, дов сондуул болсон хоосон газар байсан, өнөөдөр энд юу байна??? Хороолол босчихсон, зүв зүгээр л байна, 13р хороололд, хөсүт эмнэлэгийн хойд тал мөн л цул намаг байсан, одоо дүүрэн барилга.
1 | 0 Хариулах
Зочинд [202.179.26.174] 2021/6/3
Дэнжийн 1000-ийн орон сууц, хаусны төсөл Хятадын 100%-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ гээд 2016 онд сонгуульд амлаж гарч ирснээс хойш юу хийв. Хошигруулж ханадаггүй луйварчид зүгээр ард иргэдээ хүлээлтэнд оруулж доромжлохгүй саад болохгүй л байцгаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.151] 2021/6/3
Хятадаас буцалтгүй тусламж ч битгий аваач. Бардам зан гэж алга уу?
3 | 2 Хариулах
багш [192.82.73.49] 2021/6/3
Машины зогсоол их хээгтэй юм байна лээ. Бусад байрнуудыг хараад байхад машинаа тавих газар байхгүй. Орчин үеийн газар бага шаардсан зогсоол хийж болохгүй юм болов уу?
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2021/6/3
Хотын төвд улам л нягтаршуулах барилгажилт хийж байх юм, наад мөнгөөрөө шинэ нисэх буудлын чиглэлд шинэ дагуул хот байгуулахад бүтээн байгуулалт хийж болсонгүй юу?
4 | 0 Хариулах
Зочин [124.158.107.35] 2021/6/3
нийслэл 1008 айлын газрыг чөлөөлж энэ орон сууцаар шууд сольж тэр газраа дараагийн байр барих хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.119] 2021/6/3
mashinii zogsooloo shiideerei
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.234] 2021/6/3
Баахан хятадуудыг оруулж ирж Хятад хороолол нэмэгдэх нь дээ
5 | 0 Хариулах
зочин [90.163.131.161] 2021/6/4
бас 1 Богд ар болох юм бна даа.Чанаргүй
0 | 0 Хариулах
Zuv [64.119.27.228] 2021/6/3
China butsaltgui tuslamjaar tom asuudal shiideh ni dee. Saihan medee baina.
0 | 0 Хариулах
залхасан монгол [202.126.90.147] 2021/6/3
Заа тэгээд л Хятадаас мөнгө зээлж хятадын компаниудыг санхүүжүүлээд байгаараа, бЁрөнхий сайд аа. Хятадын күүкэлдэй гэдэг чинь илт байна штээ. Чиний Хүк мөн адил.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.221] 2021/6/3
Олон улсын стандартаар 1 айлын гадаа 1,6 машины зогсоол байх естой. Иймээс энэ 1008 айлын орон сууц гадаанаа, байрныхаа доороо 1612 машины зогсоолтой байх ёстой шүү. Үгүй бол бусал хороолол шиг заваарсан юм болно
4 | 1 Хариулах