ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар харьяа газрын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Р.Дагдан товч танилцуулга хийв. Тус газар 1920 ажилтантай, Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13,681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадахгүй байгаа. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг улсын төсөв болон компанийн хөрөнгө оруулалтаар 4.4 сая төгрөгийн санхүүжилтээр цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хийж эхлээд байгаа аж.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор 138.1 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс дааж байгаа талаар танилцууллаа. Хэрэглэгчийн дуудлага жилд дунджаар 20.3 хувиар өссөн төдийгүй Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Тиймээс цаашид зуслангийн болон гэр хорооллын бүсэд цахилгааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцоллоо.

Үүний дараа Хотын дарга Д.Сумъяабазар нийт албан хаагчдад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотод сүүлийн 30 жил хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Мөн засаглалын хувьд томоохон шинэчлэл хийнэ” гэв. Ингэснээр Улаанбаатар хот хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн хувьд бие дааж, цаашид тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн хотын асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө, санхүү шаардлагатай байгаа учраас Засгийн газраас түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаад буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг уулзалтын үеэр Хотын дарга онцоллоо. Тэрбээр “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ” гэлээ.

Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажилд ялангуяа цахилгаан түгээх сүлжээний компанийн ажилчдын үүрэг, оролцоо чухал байгааг онцолсон. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр дэд төвүүдийн ажил хийгдэж байгаа талаар ярьсан юм. Үргэлжлүүлэн “Цаашид дэд төвүүдийг нэмэгдүүлэхэд цахилгааны эрчим хүч шаардлагатай байгаа. Тиймээс цахилгааны эрчим хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг судалж, шийдвэрлэнэ. Мөн хотын төвөөр өндөр барилга бариулахгүй байх бодлого барина. Харин дэд төвүүдэд өндрийн хязгаарлалт заахгүйгээр барилга барих зөвшөөрөл олгоно. Тиймээс дэд төвүүдийн цахилгаан эрчим хүчний төлөвлөлтийг хийж, дэд бүтцийг давхар шийдэж явах ёстой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.9.46.60] 2021/6/3
Oron suutsaa zogsoogood. Hotoo teleed hun bvr baishind amidrah hregteishdee. Oron suuts hun am n bagtahgui bga ulsiin gargadg l shiidwershdee. Manaih harin owo tom gazar nutagtai bj oron suutsaa bolimoor ym
1 | 0 Хариулах
Zochin [203.91.116.222] 2021/6/3
Хуцоо
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.140] 2021/6/3
Shagrila shig buh yum n bodoltsson sain jishee hovor bh. Tiim baishinguud horigloh geed bga yum uu
0 | 0 Хариулах
temuujin [202.9.40.26] 2021/6/3
Ингээд л сонин сонин юм яриад эхэлдэг юм. Өндөр барилга барьж болно. Эргэн тойрных нь эдэлбэр газр, зогсоолын тоог норм дүрэмд зааснаар нь үнэн зөвөөр тогтоогоод л барих хэрэгтэй. Хэт ойрхон бариад байна гэж шүүмжлэл гараад байгаа болохоос, огт бариулахгүй гэвэл бас л тэнэг үйлдэл шүү.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.5] 2021/6/3
түгжрэлийн гол шалтгаан ердөө хотын төвийн 2 км радиуст бүх төр захиргааны байгууллагаа шамбааруулчхаад зогсоол байхгүй дээрээ өөрсдөө машинаа тавьчхана, тэгээд шалгаж байгаа нэртэй түмэн амьтан дамталж дуудна, гарын үсгээр боомилж ажил гацааж дээрэлхэнэ. бас газрын наймаа түгжрэлийн үндэс яармаглуу түгжрэл бага байсан гэтэл тэнд газрын наймаа цэцэглэж одоо хамгийн их түгжрэлтэй хэсэг болсон. дунд голын дагуух газрыг зарж тэнд баахан шамбаарсан барилга баригдаж гэрээсээ орж гарах гэж бүтэн цаг түгжирдэг болсон. түгжрэл гудамж замд үүсээд байгаа биш намын байр төрийн ордон даргын халаасанд үүсээд байгаа юм.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.145] 2021/6/3
Наадах чинь бодлогосоод байх юу байхав дээ. Авилгаар газар олгохоос татгалздаг анхны хотын дарга больё гэсэн нь хамаагүй дээр сонсогдохоор байна
3 | 0 Хариулах
Зочин [58.142.72.50] 2021/6/3
циркээ буцааж өгөөч ээ
2 | 0 Хариулах
зочин [202.9.41.6] 2021/6/3
Юун Бамбарууш кафе, хоолны газар мундсан биш? Хүүхдийн театр, Ард кинотеатр, Циркийн барилгуудыг төр буцаан авах хэрэгтэй.Менежментийн хувьчлал гэж үнэгүй авсан биз дээ?
1 | 1 Хариулах
Зочин [107.117.172.7] 2021/6/3
Төр бизнест оролцоод хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд үзэлцээд ирэхдээр л болохоон байгаад явчихаж байгаам даа....
0 | 0 Хариулах
зочин [202.9.41.6] 2021/6/3
Элдэв хөшөө хамаагүй байрлуулахаа болих хэрэгтэй. Банхарын аймшгийн хөшөөг замын голоос зайлуулаачээ.Оршуулгын газар нүүлгэвэл эвгүй ч юм уу? Эртний грекийн домогт тамын үүдэнд манаач цербер нохой байдаг.Тавих газар олдохгүй нь дээ.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2021/6/3
Ene eliirsen malaas yamar bodlogo garah ve de.Iim yumnuudaar udirduulj bgaa n Mongoliin emegnel.
0 | 0 Хариулах
Ард [73.70.67.246] 2021/6/3
Аль эрт ийм шийдвэр гаргах байсан
0 | 0 Хариулах
Bold [202.179.26.154] 2021/6/3
МУИС-ын 6-р байрыг нураагаад одоо 16 давхар орон сууц маш хурдацтай баригдаж л байна. Новотель зочид буудлын урд. Энэ бол хууль, захирамжийг улс төрчдийн компаниуд хэрхэн тоодоггүй, дураараа гэдгийг харуулах тод жишээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.173] 2021/6/3
Ордоны хойно герман элчингийн урд гацуурт Чинбатын 10 жил зогссон араг ясан барилга ажилдаа орсон л байна лээ.сайд охин нь нөлөөлчихөвүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.90] 2021/6/3
Сайхан л амлалтууд цувах юм. Наадмын маргааш намар гэдэг шиг 6 сарын 10 наас мартагдах биз. Нөгөө 10 их наядын төсөлөө болчихсон уу.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.21.26] 2021/6/3
Одоо л зөв ярьж байна.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.191.131] 2021/6/3
Хотын төв гэж Сүхбаатарын талбайгаас 2 км радиусаа хэлж байгаа бол тэнд орчин үеийн шаардлага хангасан өндөр барилга барих сул талбай байхгүй болсон шүү дээ. Одоо тэгээд үүнийг бодлого гэх хэрэг байна уу?
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.145] 2021/6/2
9 чинь бамбарууш кафег өндөр бариад доор нь хүүхдүүдэд кафе нээ гэчихсэн юм биш үү
0 | 0 Хариулах
архитектор [66.181.161.23] 2021/6/2
ямарч шийлжл байхгүй өндөр барилгууд бариад механик ачаалал нэмэгдээд бн. Уб хот одоо хоггор дүүрсэн авдар шиг болсон шүү дэ дэд бүтэц хүн амьдрах ямарч аргагүй болсон газрыг янзлана гэж лав л инженер хүн бодохгүй бас ярихгүй дагуул хот барих хурдан метротой болох л гарц бн
1 | 1 Хариулах
Zochin [202.55.188.81] 2021/6/2
Hezee hoino uhaan orohiin
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.173] 2021/6/2
Hotiin zahirgaa udahgui nuuchine, odoo ter olon yamduudiig hotiin zah ruu nuulgechuul 1 gazaraa bogloroh n bagasaad niit achaalal n arai deerdeh bolov u gj bodoh yum.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.26.203] 2021/6/2
Ashiglaltiin shaardlaga hangahaa bsn 40,50n myngat,baga toiruu gh met huuchnii oron suutsnuudiig dahin tuluvluj tender zarlahaar tgd yamar company orj irhiin be tgd.Undur barilga bariulahgui gheer yamar ashigtai gj barilgiin companuud orhiin be.Hooson tolgoi
1 | 1 Хариулах
Зочин [192.82.68.10] 2021/6/2
Одоо бга 4,5 давхрын оронд 10,20 давхар барилга барьчихаар унгах ч зай үлдэггүйм бгаздээ динэгээ
4 | 1 Хариулах
[43.242.243.90] 2021/6/2
Энн сэтгэц эн тэр нь зүгээрүү дандаа хэвийн бус юм ярих юм
0 | 3 Хариулах
Зочин [64.119.19.237] 2021/6/2
Ugaasaa hot undur barilgiin achaalal diilehgui.
4 | 0 Хариулах
Зочин [167.71.198.145] 2021/6/2
Өөрөө цирк тойруулаад өндөр байшингуудаа барьчихсан юм чинь аргагүй аргагүй
8 | 1 Хариулах
Зочин [188.170.76.214] 2021/6/2
Одоо л ухаарч байгаа юм уу
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.71] 2021/6/2
Тэр өндөр барилгуудаа баянхошуу, орбит, амгалан, улиастай, дамба, бэлхдээ барьцгаа. Хотын төвийг бетон ширэнгэ болгохоо боль. Гүйцээ.
14 | 3 Хариулах
АН [192.82.71.96] 2021/6/2
kkk ДИНЭГ БӨГС
2 | 2 Хариулах
Зочин [202.21.124.129] 2021/6/2
Одоо тэгээд зай байгаамуу? Барьж барьчихаад
5 | 0 Хариулах
Zochin [202.9.46.214] 2021/6/2
Undurtuu gol ni bish ,zai zavsargyi orts gartsgyi,zogsoolgyi,hyyhed hyn amarch togloh yamarch zai orchin bhgyi iim l chanargyi golduu banishing savaar dyyrlee. Hotiin tuvuudeer barilga bariuulajgyi zarchmiig barimtlaa.TUUL GOL ,TER EREG ORCHMIIG HAMGAAL!!!USTGAJ BGAAG ZOGSOO!!!
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.22] 2021/6/2
Хотын төвд зах зээлийн хэрэгцээ нь байна шүү дээ. Төвлөрөл, боломж зэргээ бодоод төвд аж ахуй эрхлэх гэхээр газар үнэтэй байгаа. Өндөр үнээр авсан газар дээрээ талбайг ихэсгэж дээшээ өндөр байшин барьж үнэ цэнээ гаргана биз дээ. Зах зээлийг зах зээлд нь атгуулаасай. Төлөвлөлт бол барилгын өндөр хязгаарлахаас шал өөр зүйл
5 | 4 Хариулах
Зочин [103.229.122.34] 2021/6/2
өндөр барилгаа яармагт барицгаа
3 | 0 Хариулах
Ангуучийг ангуучилагч [66.181.161.42] 2021/6/2
zuw shde, yarmag, 7 buudal ntr geed tegshhen eruul gazruud zunduu bnshde, 6 buudlin orgil, 7 buudlin nomin ntr tsum hiij wnashde, zuslan ywj bga buh mashinuud 7 buudliin zamaar ywdag bolohoor, hoishoogoo telmeer wna, tuw talbain urdaa zaigui heden barilgatai, hvn amitan harhas ichmeer
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/6/2
Naad deeree oligtoi ajilah heregtei. Ded butets chuhal, metro isvel light rail. Ene hot mathematikiin huvid diilehgui bolj baina zam ed nar ni.
2 | 0 Хариулах
eliirel [119.40.100.66] 2021/6/2
yugaal yriad bna daa. hotiin tovd ondor baishin barihgui tegeed hotiin zahad barihuu. eliirsen mal
1 | 8 Хариулах
() [202.55.191.130] 2021/6/2
(Хотын замаа zasaachee)
1 | 0 Хариулах