Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаярыг суллаж, хилээр гарахыг хориглов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас  2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Н.Түвшинбаярт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг  хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр  хянан хэлэлцлээ.

Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Н.Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан,  цагдан хорьж шалгаж байсан юм.