Манай улс энэ сард коронавирусийн эсрэг 900,000 тун вероселл вакциныг БНХАУ-аас татан авахаар төлөвлөсөн.
Үүний эхний ээлж болох 300,000 тун вакциныг өнөөдөр 22:25 цагт МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэн авчрав. Үлдсэн 600,000 тун вакциныг дөрөвдүгээр сарын 10-ны дотор татан авах төлөвлөгөөтэй байгааг Засгийн газраас танилцуулсан билээ.
Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323,690 хүнийг дархлаажуулаад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!