ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сар хайрхан дээрх Чингис хааны тамга

ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тамга тэмдэг бол монголчуудын  эрхэмлэн дээдэлж ирсэн чухал соёл. Тамга тэмдэг нь монголчуудын угсаа гарвал, үүтгэл, шашин шүтлэг, ахуй амьдрал, цаг эрхшээл хийгээд ёс заншилтай салшгүй холбоотой. 2019 онд Завханы нисэх буудал засварт орсноор манай аяллын зам өөрчлөгдөн Ховдод бууж Завхан тийш чиглэхээр болсон билээ. 

Манай аялал Ховдоос хөдөлж Хар ус нуур, Далай нуурыг хөвөөлөн, Улаан Алаг уулаар дамнаж, Аргалант уулыг бэллэн явсаар Завхан гол дээр ирэв. Голын эрэг дээгүүр эртний булш хиргисүүр их аж. Завхан нутаг сайхан нутаг замын хүн саатахаар нутаг гэдэг үг дав дээр бодолд орох ба үнэхээр ч Хангайн ноён оргил Отгонтэнгэр, Монгол элс, Завхан гол, тунгалагхан нуурууд гээд л дуу алдам байгалийн өнгө холилдсон, чулуу нь хүртэл дуулдаг, Хутагтуудын, Дуучдын сайхан нутаг. Мөрөнгийн энтэй Завхан гол гэдэг зүгээр ч нэг хэлчхээгүй аж.

Монгол элсний хаяа эмжсэн Завхан голын зөөлөн урсгалд адуу толгой хаялан тургилан зогсож яг дуундаа гардаг дүр зураг хараа баясгана. Элс гэдэг ус чийгийг хуримтлуулан шингээсэн асар том усан сан ажээ. Үүний нэг тодхон жишээ, Хар нуураас эх авч Завхан голд цутгах Тээлийн голын байр байдлаас бэлээхэн харагдана. Энэ гол урсаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй тийм л гүнзгий гол. Яг л Шишигтийн гол мэт. Тээлийн гол Завхан голд нийлээд 500 метр хэртэй явахад л бараг 100 метр хэртэй өргөнөөр тарж дундах хэд хэдэн жижиг элсэн арлаа ороож урсах ба алсаас гүехэн газрыг мэдрээд явбал өвдөг татахаар гаталж болом болно.
Хангайн өндөр уулын ам болгоноос урсах жижиг голууд, Богдын гол, Тээлийн гол, Завхан голууд нийлэх авч, явган гарахаар гүехэн болдог нь усыг шингээн уух голын ёроолын нурсан их элснээс болдог байх. Хангайн хайрга чулуутай газар бол мөн ч гүнзгий том мөрөн байх биз ээ. Дараа өдөр Завхан голын эргээс хөдөлж цааш аяллаа үргэлжлүүлэв.

Бид голын эргээс алхсаар Сар хайрхан /Сарт хайрхан / уулын хаяанд ирэв. Сар хайрхан бол Завхан голын эргээс холгүй тал дээр байх жижиг толгой. Алсаас харахад яг л гэдгэр саран мэт харагдана. Хайрхны орой нь эмээлийн бүүрэг юм уу, ембүү мэт хоёр шовгор оройтой. Хаяанд нь хүрээд орой дээр нь гарах уу байх уу гэж эргэлзэж байгаад гарлаа. Сар хайрхны дээрээс цэлгэр тал алган дээр тавьсан мэт саруулхан харагдана. Уулын өмнө бэлээр олон хиргисүүр булш байх ба уулын хэвгий өөд, орой дээр нь ч хиргисүүрийн овоолсон чулуу байх аж.

Уулын оройгоос алсыг хараачлан зогсох тун ч тайтай сайхан. Сэвэлзүүр салхин илбэн бодол хөгжөөнө. Тэгээд ойр тойрноо харж байтал уулын яг орой дээр дэргэд маань томхон түшлэгтэй яг сэнтий мэт хад нүдэнд тусав. Яг л хааны сэнтий мэт юм даа гэж зурвасхан бодол гүйв. Тэгээд өнөө сандал дээр суухаар өвдөг нугалж яваад гэнэтхэн баруун өмнөх булан дээр нь цохиж сийлсэн дүрсийг хараад цочив. Лавлан үзэх нь ээ үнэхээр  ширээтэй онгин тамга байлаа.

Толгойтой үс өрвийгөөд босох шиг болов.  Их эзэн Чингис хааны тамга.  Эзэн хааны хээрийн хадан сэнтий гэж бодуут суухаас зүрхшээв. Саяхан л, нутгийн ардын шүтлэгт жижиг  толгой гэж бодож байсан бодол минь оргүй хийсэж, асар их түүх хэвлийдээ мөн дээрээ тээсэн тэнгэр газрын холбоос мэт санагдав. Хайрхан гэж шүтэх нь түмэн зөв аж. Ширээтэй онгин тамганыхаа зургийг дарж өөртөө нээсэн нээлтдээ тунчиг сэтгэл хөдлөв.

Ингээд цааш орчныг улам лавлан үзлээ. Хааны сэнтийн доохонтой нэг хадан дээр ганц тамга сийлжээ, энэ нь Тулуй эзний сэрээ тамга байв. Мөнх хааны дэлдүүлсэн зоосон дээр сэрээ тамга дүрслэгдсэн байдаг. Бас ахиад доохонтой хадан дээр чагттай буйлан тамга, давхар ширээтэй ацтай онги тамга, давхар ширээтэй хүрзэн тамга зэрэг хэд хэдэн тамга нэгэн дор сийлээтэй байв. 

Тамга гэдэг хүмүүний хийгээд улсын оршихуйн их бэлгэ тэмдэг юм. Эд лавтай 800 зуун жилийг элээсэн хадан дээрх тамга юм. Биндэрийн овооны дэргэдэх Рашаан хадны тамгууд, Хүннүгийн үеийн бунхалсан булшнаас гарч ирсэн шагайн дээрх тамгууд нь хожим 13-р зуунд Монголын их эзэнт гүрний үед отог овгийн шүтээн болж, мөн одоо бидний цагт өвлөгдөн адуу малын тамгаар хэрэглэгдэж байгаа нь уяралтай сайхан санагдана.  Хаадын гишгэсэн мөрөн дээр гишгэв би гэж сэтгэн баясна. Монгол гэдэг бол Мөнх гэсэн үг гэж зарим нь тайлдаг үнэхээр ч бидний улс, соёл, ёс заншил өвөгдөөс үрд, үрээс үрд дамжин мөнхөд оршино.  

Жич:
Харамсалтай нь Сар хайрхны өвөр бэлд байх нэгэн том булшийг хөндөөд дугуйлан ухаад цөмөлчихсэн байв. Эцэг өвгөдийнхөө мөнхөд амгалан нойрсох булш бунхныг хулгайгаар шуналын дэвтэй бодлоор ухаж сүйдлэх нь эрээгээ алдаж Монголоо байсных биз. Аймаг сум орон нутгийхан энэ мэт доншуучлагчдыг гишгэх газар үгүйгээр талаар нүд тавьж, эртний энэ мэтээ хамгаалж байх хэрэгтэй байх. Харин хөндөгдсөн булшийг нутгийн зүгээс эрдэмтэн судлаач, археологичидтой хамтран нээж судлах нь зүйтэй болов уу. Энэ хайрхны өвөрт яав ч эгэлийг хөдөөлүүлээгүй биз ээ. 

 

Нийтлэл бичсэн: Б.Цолмон

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.154] 2021/3/31
Galhaltai ymaa
1 | 0 Хариулах
Zochin [103.26.193.32] 2021/3/30
Бишрэм бичлэг байна!
2 | 0 Хариулах
Irged [23.129.64.203] 2021/3/30
Хүрэл СҮК гишүүн /эр/ УБ зочид буудлын баруун талын МАН-ын байрны 6 давхарт төрийн жинхэнэ алба хаагч эмэгтэй, иргэн “Мөнгөн”-ийг намын байран дотор ажил олгох нэрийдлээр шөнө үдэш болтол суулгахаа хэзээ ухамсартайгаар болих вэ? Өөрийн охидыг нь яг адилхан ингэж АН-ын даргын үүдэнд суулгаад байвал яах бол??
2 | 2 Хариулах
Зочин [192.82.68.51] 2021/3/30
Эмэгтэйчүүд ажил хийж чадахгүй бол ажилаасаа гарсан нь дээр! Оронд нь ажиллахад бэлэн эрэгтэйчүүд байгаа!
2 | 1 Хариулах
Зочин [192.82.64.64] 2021/3/30
Heden saihan zurag oruulval zugeer bailaa Saihan bichsen baina
3 | 0 Хариулах
Zochin [202.9.46.217] 2021/3/30
НИСДЭГ ТЭРЭГНЭЭС АВСАН БАЙЖ МАГАДГҮЙ ЗУРАГНААС ХАРАХАД ЧИНГИС ХААНЫ 2 ТАМГАНЫ ДҮРС БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН ДЭЭРХ БУНХАНЫ ХАЖУУ ТАЛД МАШ ТОД ХАРАГДАЖ БАЙГАА.1 НЬ ЯГ ИЙМ МАТГА, НӨГӨӨ НЬ СЭРЭЭ ТАМГА. ЭНЭ 2 ТАМГА ЯМАР НЭГ ЗҮЙЛИЙГ ХЭЛЭЭД БАЙХ ШИГ...
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.93] 2021/3/30
Бурхан халдуныг сахиж хамгаалдаг овгийнхон тогтмол сэргээж тодруулдаг юм байна билээ. Манай ТВ-р гаргахгүй болохоор discovery-р үзсэн.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2021/3/30
jiriin ard tahidaggui Haad Noyoduud tahij shutdeg baisan hairhan yum bilee. Zalgaa sumuudiin zasag noyod niileed jildee 1 udaa tahij baival nutag usand ni ih heregtei dee
4 | 0 Хариулах
Zochin [192.82.70.102] 2021/3/30
Ikh dogshin hairhan tamkhi tataj sheej bolohgui ter tusmaa arkhi uuj emegtei hun gardaggui suu urguduggui
5 | 4 Хариулах
Зочин [122.201.24.115] 2021/3/30
emegt hun garhaar ydgiin tamga n arilchidag ym uu?
3 | 4 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/3/30
сайн байна уу, 122.201.24.115? БҮСГҮЙ ХҮМҮҮН ХҮН ГЭДЭГ Ч ОЮУТАЙ ТӨРСӨН ТӨРТ, УХААН ТӨГӨЛДӨР ХҮМҮҮН ХҮН ХЭМЭЭЖ ТҮҮНИЙГ ХҮНДЭЛДЭГ, ЭРХЭМЛЭДЭГ, ЭР ХҮНТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭЭ ЧАНСААТ ЭРЭМБЭД ДЭЭДЭЛДЭГ ТЭР ХИРЭЭРЭЭ ХАЙРЛАДАГ ӨМГӨӨЛДӨГ, БУСДЫЭ ХАР, ХОР, ХЭЛ АМ ТУСЧИХВИЙ, ОРЧИХВИЙ ГЭЖ ЭНХРИЙЛДЭГ, НАНДИГНАДАГ ИЙМ ҮНДЭСТЭН ОРОН УЛС ДЭЛХИЙД, ӨРСТӨД, ҮНЭНДЭЭ, МОНГОЛООС МИНЬ ӨӨР ҮГҮЙДЭЭ. АЛИВААН УЧРЫН УУТГЫН УЧИГИЙН ТАЙЛЛЫГ МЭДЭХГҮЙ ТАНИАГҮЙ БОЛ АМНААСАА ХАА ХАМААГҮЙ ҮГИЙГ, ХЭЛИЙГ ЭРДЭЖ ХЭЛЭМГИЙЛЖ ДОЛОМГОЙЛЖ ИНГЭЖ АРСАЛДАЖ АРЦАЛДАЖ МУШГИРУУЛЖ ГУЙВУУЛЖ ДАЙВУУЛЖ АНГАЛЗАЖ ДЭМИЙРЧ БОЛОХГҮЙЭЭ!!!! УЧИРТАЙ, УЧИГТАЙ, ХЭРЭГТЭЙ, ЯВДАЛТАЙ БОЛООД Л ЗАРИМ ОВООД, ТАХИЛГА БҮХИЙ УУЛАНД, УСАНД,УУЛЫН ОРОЙД БҮСГҮЙ ХҮНИЙГ ОЙРТУУЛАХАД, ХҮРГЭХЭД, ГАРГАХАД ЛУС САВДАГ НЬ ТААТАЙ БАЙДАГГҮЙ ХАНДДАГГҮЙ Ч ЮМУУ, ЭСВЭЛ БҮСГҮЙ ХҮНЭЭ ЭНХРИЙЛСЭНДЭЭ ЛУС САВДГААС НЬ ЭМЭЭДЭГ, ЗҮРХШЭЭДЭГ Ч ЮМУУ ХЭН МЭДЭХЭВДЭЭ. ЯМАРТАА Ч БҮСГҮЙ ХҮНИЙГ #1.ЯЛГАВАРЛАН ГАДУУРХААГҮЙ, 2. ДОРД ҮЗЭЖ ДОРОЙД ТООЦООГҮЙ, 3. ХҮЙСЭЭР НЬ ГАДУУРХААГҮЙ#.
2 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/3/30
БИДНИЙ ТАНИХГЗЙ МЭДЭХГҮЙ, ТАНИАГҮЙ МЭДЭЭГҮЙ ЮМ ЭД ЗҮЙЛ ТОО ТОМШГҮЙ ШҮҮДЭЭ. Эмээ минь хад, чулуу, ургамал, өвс, уул, ус, гол горхи бүгд хэлтэй. Тэр хэлийг нь хүн мэддэг тэдэнтэй ярилцдаг байсан юм. Хүмүүс Хүн Бид тэр мэлмийгээ алдчихсан гэж хэлдэг байж билээ. Би түүнд нь итгэдэг. Үнэн.
2 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/3/31
БУСДЫН, ХӨРСТӨД, ТАНИХГҮЙ
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/3/31
Жич: Хүйсийн тухайнх "эмэгтэй хүн" гэдэгт бол эмэгтэй хүн бүрийн ааш авир араншин төрх ааль зан өөр өөр төдийгүй, тэдний сурган хүмүүнжил, Хүн гэгдэхийн өсөц торниц бойжил боловсрол тус бүрдээ ондоо өөр. тэгээд ч, "эмэгтэй", БҮСГҮЙ ГЭХ ЭДГЭЭР ҮГИЙН АГУУЛГА, УХАГДАХУУН ОЙЛГОДОХУУН ОЙЛГОЦ Ч ЧАНСААГААРАА Ч, ДЭВЭЭРЭЭ АНГИД ЗҮЙЛС. БҮСГҮЙ ГЭДЭГТ ОЮУ, УХААН, ТӨР ГЭДЭГ ДАЛАЙЦААРАА Ч, ЦАРААРАА Ч, ЭНГЭЭРЭЭ Ч ИЛҮҮТЭЙ ДАВАМГАЙЛЖ ИЛЭРХИЙЛЭГДДЭГ ИЛТГЭГДДЭГ.
1 | 0 Хариулах
Зочин [161.8.19.57] 2021/3/30
Булш ухахаа болиосой !
4 | 0 Хариулах