Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ нисэх буудлыг долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн төлөөлөл оролцож, “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээний асуудлаар санал, мэдээлэл солилцов.

 
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Компанийн зүгээс шинэ нисэх буудалд шилжүүлэн авч ажиллуулах ажилтнууд болон арилжааны нислэгийг шилжүүлэх төлөвлөгөөний талаар танилцууллаа.

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Арилжааны нислэгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Концессын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлэв.

Дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг энэ оны долдугаар сарын 1-нд багтаан эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Иймд тус хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхийлэн хамтран ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.