ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН
Хөвсгөл аймагт сум хоорондын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 20-н хүртэл зогсоов
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Хөвсгөл аймгийн Онцгой комисс 12 дугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ.
Хуралдаанаар
- Хөвсгөл аймгийн хэмжээнд сум хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлах
- Энэ долоо хоногийг дуустал аймгийн хэмжээнд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Тус аймгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр зургаан хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Хариуг баталгаажуулахаар Орхон аймаг дахь Бүсийн оношилгооны төвд илгээсэн билээ. Эцсийн хариу өнөөдөртөө гарна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

