Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн COVID-19-ийн сэжигтэй нэг тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Уг шинжилгээ Хөвсгөл аймагт анх удаа хийж буй тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн Бүсийн оношилгооны төвд өчигдөр хүргүүлжээ. Эцсийн хариу нь өнөөдөр гарна хэмээн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн талаар Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар өчигдөр мэдээлэхдээ “Зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээр Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. 

Мөн ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад авахад мөн эерэг гарсан" хэмээж байв.