Засгийн газрын гишүүд болон аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр уулзаж, салбарт тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарынхан хилээ нээх хугацаагаа тодорхой зарлаж, үйл ажиллагаанд баримтлах дүрэм журмыг шинэчлэх саналыг Засгийн газрын тэргүүнд уламжилсан.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тавдугаар сарын 1-нээс хилээ нээх талаар судална. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нухацтай ярилцъя. Энэ нь хоёр зүйлээс шалтгаална.
Нөхцөл байдлыг таашгүй тул шууд амлаж чадахгүй ч үүний төлөө Засгийн газар чадах бүх зүйлээрээ хичээнгүйлэн ажиллах болно. Боломжтой гэж үзвэл нөхцөл байдлаа харгалзан тавдугаар сарын 1-нээс Монгол Улс хилээ нээх асуудлыг хөндөж үзнэ гэж зарлаж болно. Үүнд тулгуурлан та бүхэн төлөвлөлтөө хийх боломжтой. Мөн журмаа шинэчилнэ" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!