Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Улам-Оргих: Хоёрдугаар сарын 6-21-нд хөл хорио тогтоох шаардлагатай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг давах туулах ба эдийн засгийг даван туулах хөтөлбөр нэг байх ёстой гэж үзэж байна. Энэ гурав дахь өдрийн засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Хөл хорио тогтоохгүй л бол болохгүй. Тогтоохгүй гэж байгаад дараа нь хариуцлага алдсан гэх нэр зүүхвий гэсэн хандлагааар хандаж блохгүй.

Өнөөдөр яагаад арилжааны банкууд зээл өгөхөө больчихоод Монголбанканд бүх мөнгө нь төвлөрчихөөд байгааг Шуурхай штабын баг ойлгож байх ёстой. Зөвхөн сүлдтэй тал, тоотой талыг нь зоос гэж харж болохгүй. Ингээд Шуурхай штабаын нийт баг хамт олондоо амжилт хүсье. Амаргүй нөхцөл байдалд дундуур явж байгааг ойлгож байгаа. Гэхдээ илүү ажлаа уялдуулах, хариуцлага тооцох ажлыг Шадар сайд гартаа аваад хийх хэрэгтэй. 14 хоногийн дараа би дахиж ирээд нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн байгааг харна" гэв.

"Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ"

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих "Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Энэ бол цар тахлыг хянаад явах сүүлийн боломж. Хавар дулаарч, хүний хөдөлгөөн ихэсвэл хяналтаас алдана.

Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барьж, нас баралтыг түвшинг бага байлгана. Үгүй бол байдал хүндэрч, цар тахал жинхэнэ утгаараа эхэлнэ" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/441367663841972