2021.01.18: 9 тохиолдол шинээр батлагдаж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тоо 1,526 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
“Өчигдөр улсын хэмжээнд 9,115 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан.
Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
