Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

2021.01.16: 21 тохиолдол шинээр батлагдаж улсын хэмжээнд нийт өвчлөлийн тоо 1,512 боллоо

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.16/

https://fb.watch/324bvNNtVD/

Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 18,487 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Нийслэл хотод дөрвөн голомт идэвхтэй буюу 13 хороонд халдвар гарч байгаа. 

Он гарснаас хойш эхний 3 долоо хоногийн байдлаар томуугийн вирус эргэлтэд ороогүй байгаа тул томуугийн шинж тэмдэг илэрч буй иргэн өөрийгөө коронавирусийн халдвар авсан байж магадгүй гэж үзээд өөрийгөө тусгаарлан 100, 119 дугаарын утсанд хандах шаардлагатай байна.

Сүүлийн 24-38 хоногт Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй тул тэдгээр аймгуудад халдварын голомт бүрэн хумигдсан гэж ойлгож болохоор байна. Харин Улаанбаатар хотын голомтууд өндөр идэвхтэй байгаа" хэмээв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.