2021.01.09: 13 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,408 болж байна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзэх боломжтой)
“Өчигдөр улсын хэмжээнд 13,773 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд өмнө нь халдварын тохиолдлуудын хавьтал гэж үзэж тусгаарлагдсан хүмүүс байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байгаа бол одоогоор 501 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
